Фото: Bella Hadid шаргал үстэй болжээ


Д.Даваажав | YOLO.MN
2022-12-22

Bella Hadid зул сарын баярыг тохиолдуулан шаргал үстэй болсон гэнэ.

Загвар өмсөгч Bella Hadid үргэлж хар бараан үстэй байдгийг анзаарч байсан уу? Барагтай үснийхээ өнгийг өөрчилдөггүй топ модел энэ удаа хар бараан өнгөнөөс татгалзаж, цайвар өнгийг сонгожээ. Энэ нь жинхэнэ утгаараа өөрийнхөөрөө байж, тэсрэлт хийн эргэн ирэх дохио байж магадгүй гэж таамаглаж байна. Учир нь тэр хүүхэд байхдаа элсэрхэг шаргал үстэй байсан гэнэ. Bella цоо шинэ өнгө төрх бүтээх шаргал үстэй зургаа өөрийн инстаграм сторидоо хуваалцаж, "Арай дээр, шаргал үстэй боллоо” гэж бичжээ.

Зурган дээр Bella шаргал үсээ задгай тавьсан байна. Энэ бол түүний сүүлийн жилүүдэд өөрт хийгээгүй томоохон өөрчлөлт юм. 

Гэхдээ тэр үнэхээр үснийхээ өнгийг өөрчилсөн үү, эсвэл хиймэл үс үү? 

Шаргал үс нь загвар өмсөгчдийн хувьд зөвхөн үсний өнгө биш юм. 2016 онд Bella Allure-д үсээ бороор будсан нь загварын ертөнцөд өөрийгөө Gigi-с  ялгах арга байсан гэж хэлжээ. 

Эх сурвалж: Teenvogue

 

#Оддын тухай