Хүсэн хүлээсэн шинэ жилийн баяр ойртсоор... Өнгөрсөн жил баяраа тэмдэглэж чадаагүй учир хэн хүнгүй л энэхүү баярыг тэсэн ядан хүлээж, юу өмсөхөө бодон сууж байгаа байх.
Тэгвэл охид бүсгүйчүүд та бүхэн баярын гоёлоо сонгохдоо дараах таван зүйлийг анхаараарай!
ӨНГӨ
Хэзээ ч үл хуучрах өнгө бол улаан өнгө. Шинэ жилийн баярыг улаан өнгөгүйгээр төсөөлшгүй. Санта, цасан охиноос эхлээд гацуур модыг хүртэл улаан өнгө л чимж, амилуулдаг. Мэдээж энэ бүхэн улаан өнгө дур булаам байдал, дүрэлзсэн хүсэл эрмэлзэл, хүчирхэг дайчин чанарыг илэрхийлдэгтэй холбоотой.
Түүгээр ч зогсохгүй улаан өнгийн хувцас, эд хэрэглэл зүүх нь цусны эргэлтийг нэмэгдүүлж, бодисын солилцоог дэмжиж, зүрхний хэмнэлийг хурдасгадаг байна. Улаан өнгө чамайг баярын үдэш хамгийн үзэсгэлэнтэй харагдуулах болно.
МАТЕРИАЛ
Чамайг дэгжин, тансаг харагдахад хувцасны материал хүртэл чухал үүрэгтэй. Тэр дундаа хилэн материалаар хийсэн хувцас, гутал чамд зөөлөн, ихэмсэг төрхийг бүрдүүлэхэд тусална.
Уг материалыг анх торгоноос гарган авсан учир хамгийн үнэтэйд тооцогдож, зөвхөн язгууртнууд хэрэглэдэг байжээ. Он цаг тооллын хувьд МЭ 750 онд Багдад хотод үүсэж, улмаар Европт тархсан гэдэг.
ЗАГВАР
Хүн бүрийн биеийн хэлбэр ялгаатай байдаг учир бид нүд эрээлжлэм олон төрлийн загвараас сонголт хийх шаардлагатай болдог. Гэхдээ чи ямар ч галбиртай байсан дээрх өнгө, материалыг хослуулсан даашинз сонгохыг зөвлөж байна.
Энэ жилийн хувьд өвдөг шүргэсэн урттай даашинз трэнд болж байгаагаас гадна энгийн blazer болон өмдний хослолыг санал болгоё. Дараах загваруудаас санаа аваарай.
ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ
Алтлаг өнгөтэй гоёл чимэглэлүүд хэзээ ч трэндээс гарахгүй шинжтэй шүү. Харин хийцийн хувьд улам л минимал байдал руу чиглэж байна. Тэрчлэн гялтганасан гоёл чимэглэлийг бүү мартаарай охид оо! Энэ шинэ жилийн баяраар гялалздаг шилэн трико өмсөхийг тусгайлан зөвлөе.
НҮҮР БУДАЛТ
Дээр дурдсан зөвлөгөөнүүдийг нүүр будалтдаа ч мөн туршаад үзээрэй. Улаан уруулын будаг, алтлаг нүдний тень, мөн бага зэргийн саа чамайг хэчнээн үзэсгэлэнтэй харагдуулах бол? Мөн муур мэт нүдний хүрээ хэзээ ч моданаас гардаггүйг санууштай. Дараах будалтуудаас санаа авч болох юм.
Эх сурвалж: Cosmopolitan, Glamour, Bazaar
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх