BLACKPINK-ын Парис дахь тоглолтын гоёлууд олны анхаарлыг татав


Д.Даваажав | YOLO.MN
2022-12-13

BLACKPINK хамтлагийн Born Pink" аялан тоглолт үргэлжилж саяхан Парисын тайзан дээр гал асаалаа. Үзэсгэлэнтэй BLACKPINK–ын охид бүгд дэлхийн алдартай брэндийн элч төлөөлөгчөөр ажиллаж буй ба тоглолтондоо зориулан тансаг зэрэглэлийн, брэндийн хувцас тайзан дээр өмссөн нь олны анхаарлыг татжээ. 

Jennie “Chanel” брэндээс өөрт нь зориулж тусгайлан урласан хар, туузан бүстэй, цагаан хоншоортой, мини даашинз өмссөн бол Rose “Saint-Laurent”-ын мөнгөлөг даашинз дээр савхин хүрэм өмссөн нь гайхалтай зохиж байв. Харин “Dior”-ын охин тэнгэр Jisoo урт, богино хомойтой хар даашинз, Lisa “Celine”-ий хар боди өмсөж,  бэлхүүсээрээ мөнгөлөг бүс ороосон нь үнэхээр тансаг харагдуулж байлаа.

Нетизенүүдийн /интернэт хэрэглэгчид/ сэтгэгдэл:

  • "Jisoo яг гүнж шиг, Lisa поп од шиг харагдаж байна. Харин Rose-с мото-охидын "аюултай аура"-г мэдэрч байна. Түүнд сайхан зохижээ."
  • "Хөөх. Тус тусын брэндүүд тэдний тоглолтод зориулж хувцас хийсэн нь үнэхээр гайхалтай... Тэд үнэхээр өөр ертөнцийнх юм."
  • "Би Rose-г хэзээ нэгэн цагт рок од болно гэж найдаж байна." 
  • "Jennie үнэхээр хөөрхөн байна. Түүний "Solo" дуун дээрх төрхийг сануулчихлаа."
  • "Хөөх? Лиза..."

 

#Оддын тухай