Хөл бөмбөгийн ДАШТ-ий хамгийн залуу, шилдэг 10 тоглогчийг танилцуулж байна


А. Арвинбаяр | YOLO.MN
2022-12-09

"Катар 2022" хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Хүн төрөлхтний спортын хамгийн том баяр "FIFA World Cup" 1930 онд анх зохион байгуулагдаж байжээ. Тэр цагаас манай гарагийн 7 тэрбум хүний зүрх сэтгэлийг эзэмдэж, сэтгэлд нь хоногшсон олон сонирхолтой Дэлхийн аваргын тэмцээнүүд үргэлжилсээр байна. Ингээд YOLO.mn "Катар 2022" дэлхийн аварга дахь хамгийн залуу шилдэг 10 тоглогчдыг онцлон хүргэх гэж байна. 

1. Португалийн шигшээ багийн тамирчин Нуно Мендес

Өдгөө 20 настай Нуно Мендес техник, ур чадвараараа олны анхаарлын төвд аль хэдийнээ оржээ. Sporting CP-ийн залуучуудын академиар дамжин 2020 онд үндсэн багт анхны тоглолтоо хийж, дараа жил нь Пример лиг болон Тача да лигт хошой түрүүлж, Пример лигийн оны шилдэг багт шалгарсан байна. 

2. Испанийн шигшээ багийн тамирчин Педро Гонзалес Лопес 

Залуу тамирчдаар багаа бүрдүүлсэн Испанийн шигшээ багийг ирээдүйтэй гэж спорт сонирхогчид хэлэлцэж байна. Тэдний нэг бол Барселонад төдийгүй олон улсын түвшинд гялалзаж яваа Педри юм. Педри 2002 онд төрсөн тоглогч бөгөөд Ла лигийн Барселона клуб болон Испанийн шигшээ багийн төвийн хагас хамгаалагчаар тоглодог. Sporting CP-ийн залуучуудын академиар дамжин тэрээр 2020 онд үндсэн багт анхны тоглолтоо хийж, дараа жил нь Пример лиг болон Тача да лигт хошой түрүүлж, Пример лигийн оны шилдэг багт шалгарсан. 

3. Английн шигшээ багийн тамирчин Жуд Виктор Виллиам Беллингхэм 

Өдгөө 19 настай тус тамирчин Английн шигшээ багт хагас хамгаалагчаар тоглодог.  Тэрээр 2019 онд Английн лигийн цомын төлөө 16 настайдаа Портсмуттай анхны тоглолтоо хийж, Бирмингемийн түүхэн дэх хамгийн залуу гарааны тоглогч болсон. Беллингхэм 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд Английн үндсэн багт дуудагдаж, арваннэгдүгээр сарын 13-нд Ирландын эсрэг багийнхаа төлөө анхны тоглолтоо хийжээ.

4. Францын шигшээ багийн тамирчин Эдуардо Селми Камавинга

Эдуардо Камавинга Ла бол Реал Мадрид болон Францын шигшээ багт хагас хамгаалагчаар тоглодог тоглогч юм. Өдгөө 20 настай тус тамирчин долоон нас хүртлээ жүдогоор хичээллэж, дараа нь хөлбөмбөг тоглож эхэлсэн гэдэг. 2009 оноос эхлэн Драпо-Фүгерес хүүхдийн хөлбөмбөгийн багт тоглож байсан. Тухайн үед Камавинга үе тэнгийнхнээсээ ялгарч, хамгаалалт, довтолгооны аль алинд нь тоглох чадвартай онцгойрч байсан гэгддэг.  

5.  Португалийн шигшээ багийн тамирчин Рафаэль Александр да Консейсао Леао 

23 настай залуу тамирчин Рафаэль Леао нь Сери А клуб АС Милан болон Португалийн шигшээ багт довтлогчоор тоглодог. Леао 2018 онд үндсэн багт анхны тоглолтоо хийж, 2017-18 оны Таса да лигт түрүүлж, клуб доторх зөрчлийн улмаас гэрээгээ дангаар цуцалсан. Тэрээр Сери А-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарч, Ballon d'Or-ын шилдэг 30 тоглогчийн жагсаалтад багтжээ.

6. Испанийн шигшээ багийн тамирчин Пабло Мартин Паез Гавира

Өдгөө 18 настай тамирчин Гавира, Ла лигийн Барселона клуб болон Испанийн шигшээ багийн төвийн хагас хамгаалагчаар тоглодог. “Тэр энэ багийн ирээдүй байж чадна. Түүнд энэ түвшинд тоглох зан чанар, чадвар байгаа” хэмээн багийн менежер нэгэн ярилцлагын үеэр онцолжээ. Тэрээр 2021 оны хоёрдугаар сарын 21-нд Барселона В багт анхны тоглолтоо хийж байсан.

7. Нидерландын  шигшээ багийн тамирчин  Райан Грэйвенберч 

Райан, Байерн Мюнхен болон Нидерландын шигшээ багт хагас хамгаалагчаар тоглодог. 20 настай залуу тамирчин анх 2018 онд Нидерландын залуучуудын баг Англид болсон Европын залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцож түрүүлсэн байна.  

8. Германы шигшээ багийн тамирчин Жамал Мусиала

Жамал Мусиала гэх Нигерь аавтай, Герман ээжтэй, Англид өссөн хүү энэ улирал Европын хөлбөмбөгт түймэр тавиад байна. 19 настай залуу тамирчин 2021 оноос хойш шигшээ багийнхаа төлөө 17 тоглолтод оролцоод амжсан. Тэрээр Өмнө нь Челсигийн академид, дараа нь Английн шигшээд тоглож байсан туршлагатай.

9. Канадын  шигшээ багийн тамирчин  Жонатан Дэвид

Манчестер Юнайтедтай нэр холбогдсон Канад хүү Францын лигт аюултай байгаа. Канад хэсэгтээ Бельги, Хорват, Морокко зэрэг чанга багуудтай таарсан. Өдгөө 22 настай Жонатан Дэвид Канадын хөлбөмбөгийн шинэ үеийнхэн түүхийг бичиж байна.

10. Ганын шигшээ багийн тамирчин Мохаммед Кудус

Ганын шигшээ багт гялалзаж буй Кудусыг энэ жагсаалтад оруулахгүй өнгөрч үл болно. 22 настай Мохаммед Кудус Эредивизийн Аякс клуб болон Гана улсын шигшээ багт хагас хамгаалагчаар тоглодог. Ганын шигшээ Португал, Уругвай, Өмнөд Солонгос гэсэн хүчирхэг багуудтай нэг хэсэгт орсон билээ.

Эх сурвалж: Sportstar

#Спорт