Олны танил залуус улс төртэй холбогдсондоо уучлал гуйлаа


Б.Ирээдүй | YOLO.MN
2022-12-07

Сүхбаатарын талбайн жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжлэх үеэр олны танил урлаг соёлын алдартнууд улс төртэй холбогдсондоо уучлал гуйж эхэллээ.

Тодруулбал Youtube платформд алдаршсан "Gremix" буюу М.Ганбаяр сувагтаа "Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр би нэг талыг барьсан агуулгатай видео оруулсандаа уучлал эрэхийг хүссэн" гэв.

Харин Facebook, Instagram-д алдаршсан О.Золзаяа "Би YZtv-н уран бүтээлчийн үүднээс гэрээний дагуу найруулагчийн өгсөн зохиолын дагуу захиалгат контент-д орсон нь үнэн" хэмээсэн байна.

Түүнчлэн реппер ThunderZ "Цаашид уран бүтээлчид, урлагийн салбарынхныг улс төрөөс хол байж нэг ч улс төртэй холбоотой зүйлд оролцолгүй, нийгмийн төлөө байхыг үүгээр уриалж байна" гэсэн юм.

#Мэдээ