Канье Уэстийн хөрөгтэй шивээсийг үнэгүй арилгаж байна


Сондор | YOLO.MN
2022-12-07

Их Британийн нэгэн шивээсний салон Канье Уэстийн шивээсийг үнэ төлбөргүй арилгахыг үйлчлүүлэгчдэд санал болгожээ.

Лондонд төвтэй NAAMA шивээс арилгагч студи арваннэгдүгээр сарын 15-нд Инстаграм хуудсандаа шивээс арилгагчийг үнэ төлбөргүй арилгана гэж мэдэгдлээ. Аравдугаар сард Уэст олон нийтийн сүлжээгээр еврейн эсрэг сурталчилгаа хийж, "Цагаануудын амьдрал чухал" футболк өмссөн байна. Энэ нь репперийг Adidas, Balenciaga зэрэг бизнесийн байгууллага, дизайнеруудтай хамтын ажиллагаагаа зогсооход хүргэсэн. Уэст олон жилийн турш хэт барууны үзэл баримтлалыг баримталж, Доналд Трампыг магтан сайшаан, Гитлерийг магтан, удаан хугацаанд шүтсээр ирсэн гэх хандлагаас нь үүдэлтэй аж.

Канье Уэстийн шивээс арилгах санаачилгыг хүмүүс маш их дэмжин хүлээж авсан гэж NAAMA-ийн гүйцэтгэх захирал Бриони Гарбетт CNN-д бичсэн цахим шуудандаа дурджээ.

Одоогийн байдлаар гурван үйлчлүүлэгч Канье Уэстийн шивээсийг лазераар арилгуулсан бөгөөд өөр 10 үйлчлүүлэгчээс захиалга ирсэн гэв.

Гарбетт "Та хүндэлж, биширдэг хүнийхээ хөргөөр шивээс хийлгэсэн ч тэр хүн сөрөг хандлага гаргаж, нийгэмд шуугиан тарьж эхлэх юм бол шивээсээ нүднээс далд, ханцуйдаа нуухыг хүсэх нь тодорхой. Үүнийг бодолцон бид Канье Уэстээс санаа авсан шивээснээсээ ичиж байгаа хүмүүст туслахаар үнэ төлбөргүй арилгуулахыг санал болгосон” гэжээ.

Тус салонд шивээсний хэмжээ болон шаардлагатай давтамжийн тооноос хамааран арилгахад ихэвчлэн 2000 фунт стерлинг буюу 2456 ам.долларын үнэтэй байдаг аж.

Эх сурвалж: CNN

#Мэдээ