“АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” өдөрлөг боллоо


Үжин | YOLO.MN
2016-12-02

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн “Бид гэр бүлдээ хайртай” төслийн хүрээнд хүн бүрийн хүсэж мөрөөддөг аз жаргалтай гэр бүлийг хүүхдийн нүдээр төсөөлөн илэрхийлсэн зургийн үзэсгэлэнг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, хүн бүрт хүүхэд бүрийг хайрлах, төлөвшүүлэхэд чиглэсэн зөвлөгөө мэдээлэл өгч, Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангийн сурагчид аз жаргалтай гэр бүлийг илэрхийлсэн жүжигчилсэн тоглолтыг зохион байгуулсан юм. Мөн гар зургийн уралдаанд түрүүлсэн хүүхдүүд шагналаа гардан авлаа.

Ж.Сэргэлэн: ЭРҮҮЛ ЭНХ, ТАЙВАН АМГАЛАН, НЭГНЭЭ ХАЙРЛАДАГ ГЭР БҮЛИЙГ АЗ ЖАРГАЛТАЙ ГЭНЭ

Тус өдөрлөгийг сонирхохоор ирсэн 7-р сургуулийн ахлах ангийн сурагч Ж.Сэргэлэн:
Өнөөдрийн өдөрлөгийг сонирхохоор би ангийнхантайгаа зорьж ирсэн. Би өөрөө зураг зурах дуртай болохоор надад хүүхдүүдийн бүтээлийг үзэх маш сонирхолтой байлаа. Өдөрлөгийн сэдэв “Аз жаргалтай гэр бүл” гэсэн байна. Миний бодлоор хэрүүл шуугиангүй, тайван амгалан, эрүүл энх, нэг нэгнээ хайрладаг гэр бүлийг л аз жаргалтай гэж тодорхойлох байх.

НХГБХГ-ын Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга  Ц.Гэрэлтуяа:
Сар бүрийн сүүлийн долоо хоногийн Ням гарагийг “Гэр бүлийн өдөр” байхаар НИТХ-ын тогтоол энэ оны хоёрдугаар сарын 8-нд батлагдсан байдаг. Үүний дагуу болон “Бид гэр бүлдээ хайртай” төслийн хүрээнд өнөөдрийн өдөрлөгийг Нийслэлийн Хүүхэд Гэр бүл хөгжлийн газраас зохион байгуулж байна. Өнөөдрийн үйл ажиллагаа “Аз жаргалтай гэр бүл” сэдэвтэй бөгөөд нийслэлийн есөн дүүргийн хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зарлаж шагналт байруудын бүтээлийн эздийг өнөөдөр тодруулж, бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж байна. Бид уг өдөрлөгийг“Тэнгис” кинотеатр, “Жигүүр” фото студи, Yolo.mn, Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран зохион байгуулж байна.

Мөн тус өдөрлөгийн үеэр хөгжөөнт тэмцээн зохиогдсон бөгөөд аавуудад хөл хүнд хүний гэдэстэй адилтгасан хүнд мөрөвч зүүлгэн газраас юм түүлгэж олныг хөгжөөсөн юм. Харин энэ зуур хүүхэд багачууд зургийн үзэсгэлэнг сонирхож байлаа. Зургийн үзэсгэлэнгээс хийсэн дараах фото мэдээллийг сонирхоно уу.
 






















#family #parents #teenagers #art