Цаг хугацаа урсан өнгөрөх тусам эмэгтэй хүүхдийг, бүсгүй хүнийг сайхан сэтгэлтэй, уян зөөлөн, даруу төлөв байх ёстой гэсэн хэвшмэл ойлголтыг эвдсээр байна. Гэхдээ байгаагаараа, өөрөөрөө байхын үнэ цэнийг залхтал ярьдаг ч олонхи нь далд ухамсар дахь “хэн нэгэн” байх гэж хичээн, бусдад таалагдахын тулд өөрөөсөө өөр нэгэн болж жүжиглэх нь бий. Энэ нь таныг маш их ядраах бөгөөд, жинхэнэ “би”-г алдах эрсдлийг дагуулна. Тиймээс охид, бүсгүйчүүдийг өөрөөрөө байх боломжийг үгүй хийдэг 7 дадлыг хүргэж байна. Хэрэв танд эдгээр дадал ажиглагддаг бол нэн даруй засахыг хичээгээрэй.
1. Бусдыг баярлуулахын тулд, тэдэнд таалагдахын тулд өөрийн төлөвлөгөөгөө цуцлах
Та шинэ танилтай болсон гэж бодоё. Түүнтэй цагийг өнгөрөөхийн тулд бусад зүйлийг хойш тавих тохиолдол гарч байсан уу? Аль хэдийн төлөвлөгөө гаргачихсан байхад тэр таныг хамт гарахыг хүсвэл "За яахав. Би төлөвлөгөөгөө цуцалъя” гэж хэлэх нь таныг өөрийгөө хүндэлдэггүй мэт санагдулах болно.
2. Бүх зүйлд тийм гэж хэлэх
Бусдад хэт их туслах гэж хичээж, гуйсан болгонд нь тийм гэж хариулсаар байвал өөрийн тань ажил амьдрал, хичээл сургууль юу болох юм бэ? Бас тэр хүмүүс таны гуйлтанд тийм гэж хариулахаар хүмүүс мөн үү? Танд ч мөн тийм гэж хариулах байсан болов уу? Гол нь та өөрийнхөө хил хязгаарыг тогтоох хэрэгтэй. Хэрэв та юу хийж болох, юуг хийж чадахгүй гэдгээ илэн далангүй хэлэх юм бол бусад таныг илүү их хүндлэх болно.
3. Бусдыг бүрэн таниагүй байхдаа сэтгэлээ нээх
Дөнгөж танилцаад л бүх зүйлээ ярьж өөрийгөө бүрэн нээгээд хэрэггүй л болов уу. Түүнийг таньж мэдэх цагийг өөртөө өг. Магадгүй сайхан царай, эелдэг зан аашны цаана хэн ч байж мэднэ.
4. Хэтэрхий их хөөцөлдөх хэрэггүй
Хосын харилцаанд хэн нэгэн нь илүү их хүчин чармайлт гаргаж эхлэх үед харилцааны тэнцвэрт байдал алдагддаг. Хэрэв тэр юу ч хийхгүй, харин та илүү их хүчин чармайлт гаргаж байгаа бол энэ харилцаа хэзээ ч бүтэхгүй. Түүнд тэгтлээ итгэх хэрэггүй гэж зөвлөе.
5. Зохисгүй хоёр дахь боломжийг бүү олгох
Хэрэв тэр танд худлаа ярьж, таныг хуурч, хил хязгаарыг тань үл хүндэтгэсээр байвал түүнд хоёр дахь боломж бүү өг. Гэхдээ сэтгэлийнхээ гүнд та түүнтэй дахин байж чадах эсэхээ, бас тэр таны өгсөн итгэлийг хугалах хүн мөн эсэхийг сайтан тунгааж шийдвэрээ гаргаарай.
6. Түүнийг тайвшруулахын тулд өөр хүний дүр эсгэх
Та хэн нэгэнтэй аз жаргалтай байхын тулд хэн бэ гэдгээ өөрчлөх шаардлагагүй. Хамт байхад тохиромжтой хүмүүс мөн бол өөр өөр ертөнцөөс ирсэн ч хамтдаа жаргалтай байж чадна. Тиймээс болох өөрийнхөөрөө байж, хэн нэгэнд зориулж өөрийгөө бүү алдаарай.
7. Өөрийгөө голох хэрэггүй
Тэр таныг магтахад "Өө, би тийм биш" гэж хэлдэг үү? Энэ нь таныг үнэлэх түүний үнэлэмжийг бууруулж байдаг гэдгийг мэдэх үү? Та өөрийнхөө тухай муугаар ярих юм бол бусад нь ч бас ярих болно. Тэр таны тухай тийм ч сайн мэдэхгүй шүү дээ. Хэрэв тэр таныг онцгой гэж бодож “Чи онцгой юм аа “ гэж хэлвэл "Үгүй ээ, би тийм биш" гэж хэлвэл тэр таны үгийг шууд хүлээж авч тийм биш гэдэгт тань итгэж магадгүй. Тиймээс өөрийнхөө сайн сайхан зан чанарыг хүлээн зөвшөөрч байгаарай.
Эмэгтэй хүний аз жаргал өөрийнхөөрөө байж, өөрийгөө хүндэлж, хайрлаж байхад аяндаа ирдэг ажээ. Өөрийгөө олох аялалд тань амжилт хүсье.
Эх сурвалж: awarenessact
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх