Beyoncé-ийн дуунд хайртай хүн бүрд зориулав


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-11-25

Нийтлэлийн өмнөх дугаарт бид дуучин, реппер, ая зохиогч Doja Cat -ийн талаар болон түүний зарим дууны далд утгыг хүргэсэн бол энэ удаад дуучин, ая зохиогч, бүжигчин, жүжигчин, продьюсер, найруулагч Beyoncé-г онцолж байна.

Түүний жинхэнэ нэрийг Beyoncé Giselle Knowles-Carter гэдэг. 

Түний хамгийн дуртай нүүр будалтын бүтээгдэхүүн бол сормуусны будаг гэнэ.

Тэрээр үнэртэй усны харшилтай бөгөөд Heat, Heat Rushwith, Beyoncé Pulse гэх өөрийн гэсэн 3 сүрчигтэй.

If I Were A Boy

Хэрвээ бурхан түүнийг эмэгтэй биш эрэгтэй хүн болгосон бол юу хийх тухай өгүүлснэ. Гэхдээ гол утга санаа нь дэггүйтэж, буруу зүйлс хийх тухай биш юм. Дууны үгэнд эрчүүдийг эмэгтэй хүнийг хайрлаж чаддагүй, зөв харьцдаггүй зэрэг агуулга бий. Тиймээс түүний энэ дууны үгийн зорилго нь эмэгтэй хүнийг хайрлаж, халамжлахад оршино.

Love On Top

Уг дууны утга нь түүнийг нэгдүгээрт тавьдаг нэгэн залуугийн тухай өгүүлнэ. Хосууд бие биедээ хэмжээлшгүй ихээр дурлаж хосын харилцааны хамгийн халуун, дулаан үе дээрээ байна. Гэвч тэд энэ оргилд хүрэхэд хялбар биш хүнд байсан тухай дурддаг. 

Crazy In Love ft. Jay-Z

Дуучин бүсгүй анх удаа хүнд дурласан тухайгаа илэрхийлнэ. Дууны үгэнд түүний зарим найзууд хайр дурлалынх нь үнэ цэнийг ойлгодоггүй гэж хэлэх ба тэрээр хайр дурлалын ертөнцөд шинээр хөл тавьж буй нэгэн юм. Гол утга нь Beyoncé чин сэтгэлээсээ дурлажээ.

Single Ladies

Энэхүү дуу нь түүний нөхөр болох Jay-Z-ийн тухай юм. Хосууд түр салсны дараагаар Beyoncé-д бусад залуус татагдаж, экс нь үүнд уурлаж байсан гэж хэлдэг. Дуучин бүсгүй тэр дор нь эксээ өөр хүнээр орлуулах болно. Гэвч тэрээр сэтгэлдээ өөрийг нь санаж байгаасай гэж хүсэж, материаллаг зүйл сонирхдоггүй зүгээр л өөрийг нь хэнээс ч илүү хайрлаж, нандигнадаг нэгэн хэрэгтэй байгаагаа хэлдэг.

Halo

Мөн л Beyoncé болон Jay-Z нарын хайр сэтгэлийн илэрхийлэл дуу юм. Дууны нэрний талаар яривал тэрээр хайртай хүнээ сахиусан тэнгэртэй зүйрлэж, түүний амьдралд гүн гүнзгий эерэг нөлөө үзүүлснийг илтгэнэ. Ерөнхийдөө энэ дуу нь 2 утга санааг илэрхийлнэ. Нэгдүгээрт дээр дурдсанчлан Jay-z Beyoncé-ийн амьдралд эергээр нөлөөлж, түүний амьдралыг өөрчилсөн. Хоёрдугаарт тэрээр гүн гүнзгий дурлаж цаашид ч энэхүү харилцаагаа хадгалахыг зорьж байна. 

Эх сурвалж: songmeaningsandfacts.com

#Дуу хөгжим