Хамгийн гоё эвент: “Z Networking Conference 2022”-ыг зохион байгуулах гэж байна


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-11-16

Бусдаас суралцан, танилын хүрээгээ тэлж, “нэтворкинг” хийн үеийн залуустай хамтдаа хөгжин дэвшиж, нэгэн оройг оюундаа хөрөнгө оруулж өнгөрөөхийг хүсэж байна уу?

Тэгвэл 18-26 насны хүн бүрд зориулсан “Z Networking Conference 2022” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. ЦойлогсоZ  төслийн хамт олон энэ удаагийн арга хэмжээг “Youth Identity” сэдвийн хүрээнд хийх ба арваннэгдүгээр сарын 19-нд болох юм.

ЦойлогсоZ төсөл нь Z үеийн залуусын онцлог, авьяас, чадвар дээр тулгуурлан залуусыг хөгжүүлэхэд оновчтой шийдэл санал болгож,  ирээдүйд дотоодын болон олон улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхөд шаардлагатай чадвар, хандлагуудыг эзэмшсэн баялаг бүтээгчдийг бэлтгэх, энтрепренер чиг хандлагатай шинэ үеийн бизнес эрхлэгчдийг төрүүлэн гаргахад чиглэсэн залуусын хамтын ажиллагааг дэмжих төсөл юм.

Тус арга хэмжээнд 30’000 орчим залуус цахимаар, 700 гаруй залуус танхимаар цуглах ба зочдоос танилцуулвал

  • Б. Мандуул (“ONDO” компанийн маркетинг хариуцсан захирал), 
  • Д. Бум-Эрдэнэ (“MMCG” судалгааны компанийн гүйцэтгэх захирал), 
  • С. Батцэнгэл (Metaforce компанийн гүйцэтгэх захирал), 
  • Т. Нансалмаа (On’n Off продакшны гүйцэтгэх захирал), 
  • Н. Ганжигүүр (Fibo Cloud компанийн хамтран үүсгэн байгуулагч) зэрэг эрхмүүд хүрэлцэн ирж, нээлттэй ярилцан, өөрсдийн түүх туршлагаасаа хуваалцах юм.

Эвентэд ирснээр:

  • Танилын хүрээгээ тэлж нэтворкинг хөтөлбөрт хамрагдана
  • “Харвард бизнес академи”-ийн албан ёсны сургалтад хамрагдан батламж авна
  • Салбарын мэргэжилтнүүдийн биечилсэн болон виртуал илтгэлд хамрагдана
  • Залуучууд, экспертүүдийн хэлэлцүүлэгт оролцохоос гадна дуу хөгжим, амьд тоглолтоос бүрдсэн энтертайнмент хөтөлбөр таныг хүлээж байна.

Мөн нэг гоё мэдээ дуулгахад 1500$ үнэтэй сургалтын эрхийг танхимд хүрэлцэн ирсэн нэг залууд бэлэглэх юм гэнэ.

Арга хэмжээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД 

Тасалбарыг ЭНД дарж аваарай.

It's not only an event.

It's Z Networking Conference.

#Хаана, юу болох вэ?