ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн захиргаа болон "High Tech" оюутны клубээс Автомат-робот-2022 намрын тэмцээнийг зохиож байна.
Хоёр өдөр болсон тэмцээний ялагчид тодорчээ.
Робот Рэйс уралдаанд 7 сургуулийн 26 баг өрсөлдсөнөөс
Хөл бөмбөгийн тэмцээнд 5 сургуулийн 5 баг өрсөлдсөнөөс
Шинээр зохиогдсон “Микро Лион Робот” Хөл бөмбөгийн тэмцээнд 5 сургуулийн 9 баг өрсөлдсөнөөс
Шулуун замын уралдааны Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ангилалд 12 сургуулийн 27 баг өрсөлдсөнөөс
Их, дээд сургуулийн оюутнуудын ангилалд 6 сургуулийн 11 баг өрсөлдсөнөөс
Шоо цуглуулах уралдааны Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ангилалд 2 сургуулийн 3 баг өрсөлдсөнөөс
Их, дээд сургуулийн оюутнуудын ангилалд 3 сургуулийн 6 баг өрсөлдсөнөөс
Дэлхийн олон улсад оюутан залуучууд, хүүхэд багачуудын зохион бүтээх авьяас чадвар, техник сэтгэлгээг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие даан суралцах үйл ажиллагааг дэмжих зорилготой роботын төрөл бүрийн тэмцээн уралдааныг зохион байгуулдаг.
Үүний нэг адил, оюутан сурагчдын клубээс Монгол улсын хэмжээнд зохион байгуулдаг цорын ганц тэмцээн нь 2009 оноос Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Электроникийн салбарын “High Tech” сайн дурын клубээс зохион байгуулж эхэлсэн “Автомат робот”-ын тэмцээн юм. Тус тэмцээн 2012 оноос өргөжиж, ШУТИС-ийн МХТС, КТМС, МИС, ҮТДС мөн Батлан Хамгаалахын Их Сургууль гэсэн таван сургуулийн 13 багууд оролцож байсан бол 2014 оны 5 сараас хүрээгээ тэлж, “Тойрог зам” болон “Шулуун зам”- ын уралдаан гэсэн хоёр төрөлт тэмцээнийг оюутан болон сурагч гэсэн ангиллаар “Шуурхай ТV“, ШУТИС-МХТС-ийн захиргаа, МХТС-ийн “High Tech” клуб хамтран зохион байгуулах болсон.
Харин 2016 оноос эхлэн “Робот Сонирхогчдийн Робокон Нийгэмлэг” ШУТИС-МХТС-ийн захиргаа, МХТС-ийн “High Tech” клуб хамтран Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн робот сонирхогчдыг өргөнөөр хамруулан
гэсэн дөрвөн төрөлт тэмцээнийг зохиодог болсноор өнөөгийн байдлаар 50 гаруй ерөнхий боловсролын сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд болон их дээд сургуулийн 400 гаруй оюутан сурагчид оролцон мэдлэг чадвараа сорин уралддаг болоод байна.
2018 оноос эхлэн олон улсын уралдаан тэмцээнд хүүхэд, залуусаа оролцуулах зорилготойгоор "Автомат робот"тэмцээний хүрээнд "Robot Race, энэ удаагийн тэмцээнээс “Микро Лион Робот хөл бөмбөг” гэсэн төрлүүдийг шинээр оруулж байна. “Микро Лион Робот хөл бөмбөг" төрлийн онцлог нь Электроникийн салбарын багш Ц.Хүрэлбаатар, М.Өсөхбаяр нарын бүтээсэн роботоор хөл бөмбөгийн дүрмийн дагуу тоглодогт оршино.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх