Эмэгтэй хүнийг ойлгоход бэрх гэдэг ч үнэн хэрэг дээрээ зарим залуусыг ойлгоход үнэхээр бэрх байдаг гэдэгтэй охид бүсгүйчүүд минь санал нийлэх байх. Заримдаа сэтгэл зүрх догдлуулах үйлдэл хийх хэр нь заримдаа тээнэгэлзүүлж, төөрөгдүүлэх нь бий. Учир нь эрэгтэй хүн бүр хайраа зөвхөн үгээрээ илэрхийлдэггүй. Тэгвэл чамд үнэхээр дурласан залуугаас л гарах үйлдлүүдийг танилцуулж байна. Тэр чамд сайн эсэхийг туршаад үзээрэй.
10. Чиний тухай бусдаас асуух
Тэр чиний тухай чамайг мэдэх танил, найз нөхдөөс чинь асуусан уу? Найз нөхдөөс чинь асуухдаа зөвхөн сониучирхаж байгаа мэт байдал гаргах ч, үнэн хэрэг дээрээ чамайг анхаарч буй хэрэг юм. Үүнийг найзууд чинь ч анзаарсан байх болно.
9. Харц
Та хоёр үе үе харц тулгарчихаад байдаг уу? Чамруу инээмсэглэж, хааяа ширтэж буй мэт санагддаг уу? Харц бол бусдын сэтгэлийг мэдэж болох хамгийн том толь. Хэрэв чи тээнэгэлзэж байвал найзуудаасаа түүний чамайг харах харцыг ажиглаж өгөхийг хүсэж болох юм. Бас олон хүнтэй байхад чи инээх үедээ түүн рүү харж ажиглаарай. Хэрэв та хоёр дахин харц мөргөлдвөл тэр лавтай чамд сайн. Учир нь хэн нэгэнд сайн болсон залуу тэр бүсгүйнхээ инээмсэглэж буйг харахыг хүсдэг гэнэ.
8. Түүнтэй ярилцахад өөр зүйл мэдрэгдэнэ
Түүнтэй ярилцах нь та хоёрын хооронд романтик холбоо байгаа эсэхийг мэдэх хамгийн сайн арга. Тиймээс эргэлзэж байвал түүнтэй заавал ярилцаад үзээрэй. Шаардлагатай бол яриаг өөрөө эхлэх хэрэгтэй. Хэрэв тэр чамд анхаардаг бол хэлснийг чинь анхааралтай сонсож дараа нь асуулт асуувал сэтгэлээсээ хариулна.
7. Янз бүрийн газарт тантай гэнэт тааралдаад байна уу?
Хааяа хааяа түүнтэй санаандгүй байдлаар олон удаа таарчихаад байна уу? Тэгвэл энэ нь санаандгүй биш байж ч магадгүй. Энэ нь юу гэж байгаа вэ гэж үү? Мэдээж чи түүнд таалагддаг болсон гэсэн үг. Магадгүй тэр ойр дотны хүмүүсээс чинь асууж эсвэл story дээр тэмдэглэсэн газарт чинь очсон байж болно.
6. Чиний дуртай зүйлд дуртай байх
Үнэхээр адилхан зүйлст дуртай байхыг үгүйсгэхгүй ч зарим тохиолдолд чамд таалагдахын тулд зарим нэг дуртай зүйлст чинь дуртай гэдгээ хэлэх, яриа нийлэх гэж хичээх болно.
5. Яриа өдөх
Үгээрээ хайраа илэрхийлдэг залуус ч бишгүй. Боломж бүрийг ашиглаж чамтай ярилцахыг хичээгээд л, юу ч хамаагүй яриад л... Гэхдээ ихэнх ярьж буй зүйл нь чамайг инээлгэх сэдэв байх болно. Харин тэр болгонд нь ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээрэй.
4. Холбоо барих гэж оролдоно
Харилцаа үүсгэх олон зам бий. Жишээ нь тэр чамтай өөртэйгөө нийтлэг зүйл олж авахыг хичээж, оролдож буй бол тэр баттай чамайг сонирхож байна гэсэн үг. Хэрэв чи тэр хүнд таалагдсан бол тэр чамтай өөрийн сонирхол, нохойныхоо тухай ч санал бодлоо хуваалцах болно. Энэ нь чамтай харилцаа үүсгэх түүний арга юм. Түүнчлэн зорьж чат бичиж, ярьж буй бол бүр ойлгомжтой биз.
3. Чам руу инээмсэглэх
Хэрэв хэн нэг эрэгтэй хүн чамд дурласан бол чамайг хараад үргэлж л инээмсэглэнэ. Энэ нь чамайг түүнд таалагдаж буйг батлах бас нэгэн шинж тэмдэг юм. Инээмсэглэл нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх хамгийн шилдэг арга гэдэг. Ичиж зоволгүй, харц буруулалгүй өөдөөс нь хариу инээмсэглээрэй.
2. Сэтгэлээ нээж нарийн нандин зүйлийнхээ тухай ярих
Хэрэв эрэгтэй хүн чамд өөрийн үнэхээр нандин зүйлийн тухай ярьсан бол тэр чамд гарцаагүй дурлажээ. Учир нь ихэнх эрэгтэй хүмүүс ичимхий, нэрэлхүү зангаасаа болоод сэтгэлээ нээж, дотроо бодож санаж явдаг зүйлийнхээ тухай тэр бүр дотны найздаа ч ярьж чаддаггүй. Ингэж ярих нь маш чухал бөгөөд чамтай байхад ая тухтай байна гэдгээ ойлгуулах гэж оролдож буй нь тэр.
1. Тэр чамтай аль болох хөгжилтэй байхыг хүснэ
Хэрэв эр хүн эмэгтэй хүнд дурласан бол эмэгтэйдээ элдвээр маазрах үйлдэл түгээмэл гаргана. Магадгүй энэ нь эмэгтэйгээ инээлгэх түүний арга юм. Тэр чиний хийсэн үйлдэл, ярьсан ямар нэг зүйлийн тухай шоглон ярьж байсан ч түүнд чамтай хамт байхад хөгжилтэй, сайхан байгаагаа харуулж байна гэсэн үг. Хэрвээ чамд түүний энэ байдал хэмжээнээсээ хэтэрсэн мэт санагдвал түүнд энэ тухай аятайхан хэлэх хэрэгтэй юм шүү.
Эх сурвалж: owoman
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх