Ш.Энхийн-Од NCAA-ын анхны тоглолтдоо багийнхаа хамгийн өндөр оноог авлаа


Д.Төгөлдөр | YOLO.MN
2022-11-08

АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн лиг буюу "NCAA Basketball"-д тоглож буй Монголын анхны тамирчин Ш.Энхийн-Од (Mike Sharavjamts) 2022-2023 оны улирлын нээлтийн тоглолтод Dayton Flyers багийн өмнөөс гараанд гаран тоглож байна.

Тэгвэл өнөөдөр Lindenwood Lions багийн эсрэг хийсэн тоглолтод Mike талбайд 29 минут тоглож 3 самбар, 5 оновчтой дамжуулалт, 10 оноо авчээ. Энэ нь багийнхаа хамгийн өндөр үзүүлэлт юм.

#Мэдээ