Бадраа агсны нэрэмжит тэтгэлэгийг зарлалаа


Б.Дариа | YOLO.MN
2022-11-08

Шударга Ёсыг Бадраах Сан нь Санхүүгийн Зохицуулах Хорооны анхны дарга Д.Бадраа агсны ажил үйлсийг үргэлжлүүлэх, ирээдүйн бизнес санхүүгийн салбарт шударга залуусыг бэлтгэх зорилгоор 2006 оноос эхлэн жил бүр идэвх зүтгэлтэй оюутнуудыг сонгон шалгаруулж, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож ирсэн. Энэхүү тэтгэлэг нь оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна найз нөхдийн хүрээгээ тэлэх, үе тэнгийнхнээсээ сурч, хөгжих боломжийг олгодог билээ. 

Тэтгэлэгт хөтөлбөрт тавигдах шаардлага:

  •  МУИС-ийн Бизнесийн сургууль, Нийгмийн ухааны салбарын Эдийн засгийн анги болон СЭЗИС-ийн өдрийн ангийн 2, 3, 4-р курсийн оюутан байх
  • Суралцсан хугацааны голч дүн 3.2 болон түүнээс дээш байх
  •  Сангийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, найз нөхдийн хамт сурч хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй байх

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Сургуулийн тодорхойлолт 
  •  Суралцсан хугацааны дүнгийн албан ёсны хуулбар
  • Фото зураг
  • CV
  • Сэдвийн дагуух эсээнүүд
  •  Бусад нэмэлтээр өгч болох материалууд

ЭНД дарж материалаа илгээгээрэй.

Тэтгэлгийн материал хүлээн авах хугацаа: 

2022 оны арваннэгдүгээр сарын 18 өдрийн 23:59 цаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

 

#Тэтгэлэг