Ираны сэтгүүлчдийн "дэлхийн хамгийн бохир хүн" хэмээн нэрлэсэн Аму Хажи 94 насандаа нас баржээ. Тэрээр тус улсын Фарс мужид амьдарч байсан бөгөөд үхлийн аюултай гэж үздэг байсан учраас ус, савангаас айдаг, хагас зуун жил усанд ороогүй нэгэн байв.
Аму Хажи /персээр Хажи ах гэж орчуулдаг/ нь тухайн газар нутгийн нэг үзмэр мэт болсон бөгөөд сэтгүлчид түүний хөгжилтэй түүхээр уншигчдаа баясгахын тулд хааяа очиж сурвалжилга хийдэг байжээ.
Тухайлбал, 2014 онд тэрээр англи хэлээр гардаг Tehran Times сонинд ярилцлага өгөхдөө гахайн маханд хамгийн их дуртай бөгөөд нүхэнд амьдрахыг илүүд үздэг ч заримдаа сайхан сэтгэлтэй хөршүүдийн түүнд зориулж барьсан овоохойд унтдаг гэж ярьж байжээ. Тэрээр амьдралынхаа энэхүү ер бусын хэв маягийг залуу насандаа сэтгэл санааны хямралд өртөж байсантай холбон тайлбарладаг байв.
Түүнчлэн Аму Хажи тамхи татах их дуртай байсан бөгөөд хоёр хурууныхаа завсар нэг дор хэд хэдэн ширхэг янжуур хийгээд татдаг байжээ. Олон жил усанд ороогүйн улмаас арьс нь харлаад, хир тортогт дарагдсан ч энэ нь түүний санааг огт зовоодоггүй байна. Мөн хөгцөрсөн хүнс, хуучин канистраараа бохир ус авч уудаг байсан нь ч түүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөөгүй аж.
Гэвч хэдэн сарын өмнө тосгоныхон нь түүнийг биеэ угаа гэж ятгаж чадсан байна. Гэвч ямар нэг зүйл тохироогүй ч юм уу, Хажи ядарч сульдаад өнгөрсөн ням гарагт нас барсан байна. Түүний үхлийн шалтгаан нь одоогоор тодорхойгүй ч хувийн ариун цэврийн гэнэтийн өөрчлөлт түүнд тус болоогүй байх магалалтай аж.
Түүнийг дэлхийн хамгийн удаан хугацаанд усанд ороогүй хүн гэж үзэх нь зөв эсэхэд хүмүүс эргэлзэж байгаа аж. Учир нь 2009 онд 35 жил усанд орж, шүдээ угаагаагүй энэтхэг хүний тухай мэдээлэл гарсан бөгөөд тухайн хүнийг рекордын эзэн гэж тооцож болохоор байгаа юм. Гэвч түүнийг амьд мэнд эсэхийг хэн ч мэдэхгүй бөгөөд тэрээр хэвлэл мэдээллийнхний анхаарлаас гараад олон жил болсон байна.
Эх сурвалж: ВВС
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх