БШУЯ: Сургуулиуд Сүнсний баярыг ТЭМДЭГЛЭХГҮЙ


Б.Нямдарь | YOLO.MN
2022-10-26

"Сүнсний баяр"-ыг сургуулийн түвшинд зохион байгуулалттайгаар тэмдэглэхгүй байх чиглэлийг 2018 онд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудад өгсөн.

Энэхүү чиглэл хүчинтэй хэвээр бөгөөд дагаж мөрдөхийг сануулж байна хэмээн БШУЯ-наас мэдээллээ.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4, 5 дугаар зүйлд "Нийтээр тэмдэглэх баярын өдөр" болон "нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр"-ийн нэр, сар өдрийг тус тус хуульчилсан. Халловен буюу сүнсний баяр нь дээрх жагсаалтад тусгагдаагүй болно.

#Мэдээ