Айдас түгшүүрийг үгүй хийх 8 шалгарсан арга


Х.Даваахүү | YOLO.MN
2022-10-24

Бид жижиг зүйлд санаа зовж, бүтэлгүйтээхээс айдаг. Би хийж чадахгүй бол яах вэ? Би шалгалтандаа унавал яах вэ? Би таалагдахгүй бол яах вэ? гээд л санаа зовж, үр дүнгээс айх, түгших асуудлууд мундахгүй. Гэхдээ асуудалгүй амьдрал хаана ч байхгүй. Харин санаа зовж буй асуудлуудаа хэрхэн тайвнаар, зөв зохицуулах нь чухал. Тиймээс сандарч тэвдсэн үедээ тайвширч, зөв шийдвэр гаргахын тулд хэрэгжүүлж болох аргуудаас хуваалцаж байна. 

1. Гүнзгий амьсгал

Сэтгэл зүйчид санаа зовж буй үедээ гүнзгий амьсгалахыг санал болгодог. Гүнзгий амьсгалах нь биеийг суллаж, айдас түгшүүрийг багасгадаг гэнэ. Мөн энэ үед парасматик мэдрэлийн систем идэвхижиж, бие махбод түгшүүрт байдлаас тайван байдал руу шилждэг аж. 

2. Хүлээн зөвшөөр

Түгших мэдрэмж нь хүний мэдэрдэг бусад мэдрэмжүүдтэй адил гэдгийг ойлгоорой. Түгшиж буй эсэхээ мэдэж, хүлээн зөвшөрснөөр түгшүүрт байдлыг тайвнаар, хэвийн зүйл мэт хүлээн авна. Гэхдээ та үргэлж түгшүүрт амьдралтайгаа эвлэрч, зохицон амьдрах ёстой гэсэн үг биш. Харин эсрэгээрээ түгших нь сөрөг зүйл гэдэгт анхаарал хандуулах шаардлагагүй.

3. Тархи тантай тоглож байна гэдгийг ухаарах

Заримдаа байдал байгаагаасаа илүү хүнд харагддаг нь тархи биднийг хуурч буйн жишээ юм. Жишээлбэл маш их айдас мэдэрч буй хүн өөрийгөө зүрхний шигдээсээр нас барах байх гэж бодсон учраас тэр. Алдарт сэтгэцийн эмч Келли Хайлэнд оюутан байхдаа хийсэн дадлагын үеэр эмнэлэгт тохиолдсон нэгэн үйл явдлыг ярьжээ. «Зүрхний шигдээс хэмээн оношилсон өвчтөнд нэгэн туршлагатай эмч маш тайван очоод “Та үхэхгүй, бүх зүйл сайхан болно, таны тархи зүгээр л таныг хуурч байна” гэж хэлжээ. Удалгүй өвчтөн тайвширч, нөхцөл байдлаас илүү сайжирчээ. Үүнээс хойш Хайлэнд эмч энэ аргыг үргэлж хэрэглэдэг болсон байна.

4. Өөрийн бодлыг хяна

Хүн айдас, түгшүүр мэдрэх үед бодол санаа нь будилж, байгаа байдлаас өөрөөр сэтгэж эхэлнэ. Бид муу зүйл болж болзошгүй хэмээн бодсоор айдсаа улам нэмдэг. Гэвч ихэнх тохиолдолд бидний зохиосон үйл явдал бодит биш төсөөлөлд байдаг шүү дээ.

 

Та өөрийгөө найзынхаа хурим дээр үг хэлэх гэж байна гээд төсөөлөөд үз. Өөрийг тань хэлнэ гэж хэлсэн үеэс эхлэн та “Үгүй ээ!”, “Яаанаа” гэж бодож эхэлдэг. Гэвч айж сандарч, түгшиж эхэлхээс өмнө үүнд огт аймар зүйл байхгүй гэдгийг ойлгож бодоорой. 

5. Визуализаци буюу дүрслэл

Тайвшруулах визуализаци айдас, түгшүүрийг даван туулах хамгийн үр дүнтэй арга. Хүний сэтгэл хөдлөл, бодол санаа мэдээллээр дүүрэн байдаг. Бид ямар нэгэн зүйлийн талаар нэг бол сайнаар нэг бол муугаар төсөөлдөг шүү дээ. Эдгээр зүйлс  зөвхөн айдсыг нэмэгдүүлдэг. Тиймээс аль болох эерэг аргааг төсөөлж, сэтгэ. Дүрслээд үз. Үүний дараа бидний оюун санаа тайвширч, бодол санаа гэгээлэг болж буйг мэдэрнэ.

6. Өөрийгөө шүүмжилэхээ боль

Бид заримдаа болж буй бүх зүйлд өөрсдийгөө буруутгаж улам их өрийгөө шаналгадаг. Мэдээж таатай мэдрэмж биш шүү дээ. Үүнийг шийдэх арга бол болох ёстой зүйл л болж байгаа, туулах ёстойгоо туулж байна гэдгээ хүлээн зөвшөөрөөрэй. 

7. Эерэгээр сэтгэж эхэл.

Түгшүүртэй байна гэдэг бол бидний тархи сөрөг бодлоор дүүрэн байгааг илэрхийлэх бөгөөд бид үргэлж дотроо өөрөө өөртэйгөө ярилцаж байна гэсэн үг. Тиймээс өөрийн бодлыг хянахыг хичээ. Сөрөг хандлагуудыг даван туулахын тулд эерэгээр сэтгэж эхэл.

8. Өнөөдрөөрөө амьдар

Хүмүүс ихэнхдээ ирээдүйд, эсвэл ойрын үед болох зүйлсэд айж санаа зовдог. Гэтэл тэд яг одоо, өнөөдөр амьдарч байна гэдгээ мартаж орхидог ба яг одоо тэдний эргэн тойронд юу болж байгааг анзаардаггүй. Тиймээс сэтгэл зүйчдийн зөвөлгөөг сонсож гүнзгий амьсгалаж, яг одоо болж буй зүйлсд анхаарлаа хандуулаарай. 

9. Дадал, дасал болсон зүйлсээ үргэлжлүүлж хийгээрэй

Айдас, түгшүүр таныг хийж буй зүйлсээс тань сатааруулж огт болохгүй. Өөрийн хийж буй зүйлээ хойш тавьж, хэцүү байгаа гэдэгтээ сэтгэлээр унаж суух цаг дэндүү хайран. Түр амарч, явж буй замаа дүгнэх хугацаа авч болно. Гэхдээ яаж ч байсан хойш ухарч, бууж өгч болохгүй. Дасал болсон амьдралаараа үргэжлүүлэн амьдрах хэрэгтэй. Үнэн хэрэгтээ хийх ёстой байсан зүйлсээ хойшлуулж, ухрах тусам айдас түгшүүр томордог юм шүү.

Чамд амжилт хүсье. 

Эх сурвалж: Healthline

 

#Сэтгэл зүй