Сурвалжилга: “Сардаа шалгая” аяны эргэн тойронд


Сурталчилгаа | YOLO.MN
2022-10-21

Аравдугаар сарыг хөхний хорт хавдрыг таниулах сар хэмээн олон улсад хэрэгжүүлдэгтэй холбоотой Always брэнд Монголд анх удаа “Сардаа шалгая” буюу хөхний хорт хавдрыг таниулах аяныг хийж байгаа гэдгийг сая мэдлээ. Тиймээс энэ аяны хүрээнд хийгдэж буй онцлох ажлуудыг та бүхэнд сонирхуулъя.

Хөөх, энэ хоргыг та харсан уу? 

УИД-ын урд усан оргилуурын дэргэд байрлах дүүрэн мөөмтэй хорготой таараад их анхаарч сонирхлоо.

Энэхүү хоргон доторх шаарнууд нь жил бүр Монгол улсад хөхний хорт хавдраар оношлогддог 250-300 хүний тоог илтгэж байгаа юм байна. 

Хүнсээ цуглуулаад явж байтал түрүүний хоргыг бодвол арай жижигхэн хорго таарсан. Мөн л “Сардаа шалгая” аяны анхаарал татах ажил байсан юм билээ л дээ. Гадар доторгүй,  хаа сайгүй л мөөм таардаг болчихлоо шүү.

Тэр хэсгийг хариуцсан худалдааны зөвлөхөөс тодруулахад, туузан дээрх QR кодыг уншуулснаар хөхний хорт хавдрын тухай дэлгэрэнгүй мэдээлэл болон хөхөө шалгах заавартай танилцах боломжтой гэдгийг надад эелдгээр тайлбарлаж өглөө.

Always-ийн бүтээгдэхүүн дээр байршуулсан ягаан тууз нь хөхний хорт хавдрыг таниулах бэлгэ тэмдэг болдог. 

Бас тэр цаана байгаа хөхний даруулга хэний ч анхаарлыг татахуйц, сонирхолтой харагдаж байгаа биз?

Өө нээрээ, нөгөө always-ийн бүтээгдэхүүн дээр байрласан QR кодтой туузыг хуулж аваад гэртээ нүдэнд ил харагддаг газартаа нааж, харах бүртээ хөхөө шалгахаа өөртөө сануулж байгаарай.

Хөхөө тогтмол шалгаснаар хөхний хорт хавдрыг эрт илрүүлж, хөхөө тайруулах болон цаашлаад амь нас эрсдэх магадлалыг бууруулна. Танд ердөө сардаа ганцхан удаа шалгахад хангалттай.

Та туузтай Always брэндийн бүтээгдэхүүнийг E-mart , Номин дэлгүүрүүдийн салбаруудаас  худалдаж аваад  дээрх QR кодыг уншуулан хөхөө шалгах заавартай танилцаарай.

 

 

 

#Сардаа шалгая