Зураач Ц.Ариунбайгалийн бие даасан “THE MOOD” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийж байна. Тэрээр 2019 онд зураач М.Цасчихэртэй хамтран хүн, байгалийн зүй тогтлыг мэдрүүлэх "Moment" үзэсгэлэнгээ гаргаж байжээ.Тухайн үед үзэсгэслэнгээ ийнхүү нэрлэсэн учир нь хүн, байгаль, эд юмс өөрийн гэсэн зүй тогтолтой бөгөөд цаг хугацааг үл хамааран тухайн мөчид дахин давтагдашгүй гоо үзэсгэлэнг бий болгож байдагтай холбоотой аж. Гагцхүү тэр мөн чанарыг уран бүтээлдээ өөр өөрсдийн ертөнцөөр тусган харуулахыг зорьж байсан юм.
Тэгвэл энэ удаагийн үзэсгэлэнгээ нэрлэх болсон шалтгаан нь зураагч сэтгэл зүйн байдал “Mood”-ийг илэрхийлэхээр зорьжээ. Уран бүтээлч хүний хувьд тухайн өдрийн сэтгэл зүйн байдал нь бүтээл хийх явцад их болон бага хэмжээгээр нөлөөлдөг. Энэ сэтгэл зүйн байдал нь өнгөрсөн рүү дуудаж, ирээдүй рүү чиглүүлэхийн зэрэгцээ, магад огтоос эс оршин байдаг юмс үзэгдэл рүү хөтлөх нь ч бий. Тиймээс тэрээр өөрийн бүтээлийг тухайн цаг мөчид даатган орхисон бололтой.
Тэрээр байгаль эхийн дахин давтагдашгүй өнгө, бүсгүй хүний гоо үзэсгэлэн бүхэллэг зүйл гэдгийг түүний бүтээлүүдээс харж болно. Түүнчлэн зарим бүтээлүүдээс модернист, футурист хэв маягийг нэг дор тольдон харах боломжтой. Арга барилын хувьд дүр дүрслэл, өнгөний зохицол зэрэгт ихээхэн анхаарч ажилладаг. Түүний бүтээлээдийг харж та өөрийнхөө сэтгэл зүй дотор юу эргэлдэж байгааг тунгаан бодох боломжтой юм
Түүний сэтгэлийн Mood-д оршин байсан, байгаа зүйлийг тэрээр өөрийн бүтээлээр дамжуулан хэрхэн илэрхийлсэнийг харахыг хүсвэл үзэсгэлэн MN Tower-н 4 давхарт энэ сарын 18-аас 30-ны хооронд үзэсгэлэнг зориорой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх