Хэйли Бибер, Селена Гомез нар хамтдаа зураг авхуулж олны анхаарлыг татав


О.Хандмаа | YOLO.MN
2022-10-17

Хэйли Бибер, Селена Гомез нар аравдугаар сарын 15-ны бямба гарагт Лос Анжелес хотод болсон Кино академийн музейн хоёр дахь удаагийн гала тоглолтод оролцох үеэрээ хамтдаа зургаа авхуулжээ.

25 настай Хэйли Бибер урт хормойтой, хэвлий хэсэг нь ил харагдах загвартай Сент Лорентын хар өнгөтэй даашинзаар  гоёжээ. Харин 30 настай Селена Гомез классик хар өнгө дагуу өмд, пиджак өмсөж энгийн бөгөөд эрхэмсэг төрхийг бүрдүүлсэн байна. Тэд хоёулаа үсээ шулуунаар нь задгай тавьжээ. 

Тэд хамтдаа хэд хэдэн удаа зургаа авахуулсан байна. Дээрх зурагт тэд нэг ширээнд сууж, Селена Гомез Хэйли Биберийн өвдөг дээр гараа тавьж, хацраа нийлүүлсэн харагдах аж. Өөр нэг зурагт Селена Гомез Хэйли Биберийг бүсэлхийгээр нь тэврэн авхуулжээ.

Жастин Бибер, Хэйли Бибер нар 2018 оны есдүгээр сард хуримаа хийсэн. Гэхдээ зарим шүтэн бишрэгчид нь уг гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй бөгөөд Жастин Биберийг Селена Гомезоос харилцаагаа тасалсанд дургүйцэж байв.

Найман жилийн турш салж, нийлж, үргэлж олны анхаарлын төвд байсан хосыг салгаж Жастин Бибертэй гэрлэсэн хэмээн хүмүүс Хэйли Биберийг цахимаар доромжилдог байсан талаар тэрбээр нэгэн ярилцлагадаа дурджээ.

Жастин Бибер 2022 оны дөрөвдүгээр сард эхнэр нь хүмүүсээс цахимаар ямар их үзэн ядсан утгатай зурвас хүлээн авдгийг TikTok-оор хуваалцаж, ийм үйлдэл хийхгүй байхыг олон нийтэд анхааруулж байв.

Эх сурвалж: Today

#Оддын тухай