Алдарт дуучин, хөгжимчин Боб Марлигаас нэгэн удаа төгс эмэгтэй байдаг эсэх тухай асуужээ.
Түүний хариулт бол:
Төгс төгөлдөрт хэн анхаарал хандуулна гэж?
Төгс төгөлдөр хэнд хэрэгтэй гэж?
Сар хэдий үзэсгэлэнтэй ч дүүрэн хар нүхтэй.
Тэнгис далай гайхалтай үзэсгэлэнтэй ч давслаг бас гүндээ харанхуй.
Тэнгэр зах хязгааргүй ч ихэвчлэн үүлтэй л байдаг.
Үзэсгэлэнтэй бүхэн төгс биш, харин онцгой.
Үүний адилаар бүсгүй хүн бүр хэн нэгэнд онцгой.
"Төгс төгөлдөр" байхыг хүсэхээ больж, бусдад таалагдах гэж хичээлгүй, эрх чөлөөтэй, аз жаргалтай байхыг хичээ, дуртай зүйлээ хийж амьдар. Юунд хайртай түүнийгээ хий, хэн нэгэнд сэтгэгдэл төрүүлэх гэж хичээхэд амьдрал дэндүү хайран” гэжээ.
Тийм ээ. Бид нэг л үхэж, үлдсэн мянга мянган өдөрт нь амьдрана. Цаг хугацаа, залуу нас эргэж ирэхгүй. Төгс төгөлдөрт тэмүүлж, бусдын сэтгэгдэлд хамааралтай амьдарсаар л байх гэж үү? Намар ч бай өвөл ч бай, даваа эсвэл мягмар гараг аль нь ч хамаагүй чи “чи” байхад хийж буй үйлдэл, хандлага чухал гэдгийг санаарай.
Шинэ долоон хоногийн мэнд.
Эх сурвалж: Snopes
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх