BTS-ийн долоон залуу ямар долоон шагнал хүртэв?


Х.Даваахүү | YOLO.MN
2022-10-12

The Fact Music Awards 2022 оны аравдугаар сарын 8-нд болж өрнөсөн. Шагнал гардуулах ёслолын үеэр олон хамтлаг жилийн шилдгүүдээр шалгарсан ч BTS шиг олон шагнал авсан хамтлаг байсангүй. Тэд “Дэлхийн хэмжээнд амжилтад хүрэх” гэдэг нь юу гэсэн үг болохыг үнэхээр харуулж чадлаа. Тэд: 

1. IDOL+Popularity

Тэд Кпопын түүхэнд байгаагүй амжилтыг үзүүлж, хэний ч хүрээгүй алдарт хүрсэн. Тэднээс өөр хэн энэ шагналыг авах билээ?

2. Artist of the Year (Bonsang)

Bonsang буюу оны шилдэг уран бүтээлч шагнал. Jungkook: 

BTS байна. Оны шилдэг уран бүтээлч. Энэ шагнал үнэхээр үнэ цэнтэй, гайхалтай шагнал. Арми та бүхний ачаар бид энэхүү цомыг хүртэж байгаадаа маш их талархаж байна. Бид та бүхний мөнхийн уран бүтээлч болохын төлөө шаргуу ажиллах болно. Баярлалаа.

3. FannStar Most Voted Artist

FannStar аппликэйшнд хамгийн их сонгогдож “FannStar-ийн сонголт уран бүтээлч” гэх шагналыг хүртжээ.

4. FannStar Choice Artist Singer

Тэд аппликэйшнд дээр нэгээс олон төрөлд түрүүлсэн ба тэднийг зөвхөн шүтэн бишрэгчид төдийгүй уг програмын сонгон шалгаруулах хэсэг ч шалгаруулжээ.

5. FannStar Choice Individual (Jin)

Jin айдолынхоо хувьд ч FannStar аппликэйшнд хамгийн их сонгогдсон уран бүтээлч болж шагнал хүртлээ. Mr.Worldwide-ийг BTS-ийнхэн мапийн толгойлогч шиг л өргөж тайзнаа гаргасаныг санаж байна уу?

6. Global FannStar

BTS-ийн олон улс дахь амжилт, алдар нэр нь тэднийг энэ шагналд хөтөлжээ.

7. Artist of the Year (Daesang)

Тэд мөн энэ ёслолын хамгийн том шагнал болох Daesang-ыг авсан билээ.

BTS-ийн долоон залуу долоон шагналын эзэн болж, суу алдараа бадруулсаар үдшийг өнгөрүүлжээ. Ирэх жил илүү олон амжилт хүлээж буй гэдэгт итгэлтэй байна. 

Эх сурвалж: Koreaboo

#Оддын тухай