Joji-ийн дуунд хайртай хүн бүрд зориулав


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-10-10

Нийтлэлийн өмнөх цувралаар бид дуучин, дуу зохиогч Taylor Swift-ийн тухай болон түүний зарим дууны далд утгыг хүргэсэн бол энэ удаа дуучин, хөгжимчин Joji-ийг онцолж байна.

Түүний жинхэнэ нэрийг George Kusunoki Miller гэдэг.

Тэр Япон улсад төрсөн Австрали гаралтай дуучин юм. 

Дуу хийж эхлэхээсээ өмнө Filthy Frank сувгийн Pink Guy-ийн дүрийг бүтээдэг байсан.

Түүний зарим дууны далд утга:

Glimpse Of Us

Хайртай байсан түүнийгээ санаж буй тухай өгүүлнэ. Гэхдээ тэр хуучин найз охиноосоо салсныхаа дараа өөрт төгс тохирох нэгэнтэй учирсан гэдгээ хүлээн зөвшөөрч буй нь онцгой аж. Одоо хамт байгаа нэгэн нь түүнд аз жаргал өгөх боловч түүнийг санасаар, дахин өөрийн болгохыг хүсэж буйгаа илэрхийлжээ.

Slow Dancing In The Dark

Дууны нэрээс үзвэл хос хоёрын харилцаа аажмаар устаж буйг илэрхийлэх аж. Дууны төгсгөлд цагаан хавтан дээр унасан тул цусны толбо болсон байдаг. Үүнийг ажин харвал Япон улсын төрийн далбаатай төстэй харагдах бөгөөд үүгээрээ тэрээр төрсөн эх орноо хүндэтгэсэн байж ч магадгүй гэж үздэг.

Like You Do

Хүн бүрийн сэтгэл зүрхэнд онцгой нэгэн байдаг. Хамгаас нандигнадаг түүнийхээ тухай магтан өгүүлэх ба харамсалтай нь тэдний харилцаа хагацахын эрмэг дээр байгаа аж. Түүний хувьд орлуулж боломгүй чухал хүн учраас алдаж явуулвал дараа нь маш их харамсах болно гэдгээ хэлжээ.

Attention

Дууны үгэнд өөрт нь анхаарал хандуулдаггүй нэгэн охинд дурласан өнчин хайрын тухай өгүүлнэ. Түүний хүсэж байгаа зүйл бол ердөө анхаарал, халамж. Гэвч дурласан охин нь огтхон ч тоодоггүйн зэрэгцээ түүнээс өөр залуусыг ихэд анхаарах болсон нь гол асуудал болжээ. 

Эх сурвалж: songmeaningsandfacts.com

#Дуу хөгжим