Look, who recommended you 5 films


Сурталчилгаа | YOLO.MN
2022-10-05

Look, who recommended you 5 films цувралын энэ дугаарт @frenchkeeweejuice  буюу С.Мишээлт оролцож байна. Түүний LookTV-ээс танд санал болгох кинонуудыг хүлээн авна уу. 

1. Avatar (2009)

(LookTV-Home-Холливууд) 

Avatar киноны 2 дугаар анги энэ оны арван хоёрдугаар сард гарах гэж байна, 13 жилийн дараа. Анх 2009 онд гарч байсан гэхээр намайг 12 настай байхад гарч байсан болж байна. Анх гарснаасаа хойш одоог хүртэл ашиг орлогоороо дэлхийд тэргүүлж байгаа гэхээр ямар кино гэдэг нь тодорхой биз. Энэ жил шинэ анги нь гарах гэж байгаа болоод ч тэрүү өмнөх ангийг нь нэг эргүүлж үзээд, шинэ ангиа догдлоод хүлээж байгаарай гэж зөвлөе. 

2. Little miss sunshine (2006)

(LookTV-Home-Холливууд-Гэр бүлийн) 

Энэ 2006 оны кино. Тэгэхээр бас жоохондоо үзэж байсан байгаа юм л даа. Миний хамгийн дуртай кинонуудын нэг. Та бүхнийг гунигтай байгаа үедээ энэ киног үзээрэй гэж зөвлөж байна. Өөрөө өөртөө таалагдаж л байвал бусад хүмүүсийн чамайг юу гэж бодох хамаагүй, бүх зүйлд ялахаас илүү чухал зүйл байдаг гэдгийг инээдмийн, хөгжилтэй, гоёоор өгүүлдэг кино. Бас “Yup”, “still fabulous” гэдэг meme-р нь хүмүүс илүүтэй харж байсан байх аа. 

Та LookTV-ээс дурын багцаа идэвхжүүлэх, BOX цэсээс кино үзэх бүрдээ оноо цуглуулж

-Airpods pro
-Oculus 2 
-Earbuds
-Samsung Galaxy A53 гар утаснаас гадна супер бэлэг болох хосоороо Бразилаар аялан, Риогийн карнавалыг үзэх эрхийн эзэн болоорой. 

3. Yesterday (2019)

(LookTV-BOX-Инээдмийн)

Beatles-г чамаас өөр хүн санахгүй, зөвхөн чи л санаж байсан бол яах вэ? Энэ кинон дээр жоохон бүтэлгүй хөгжмийн зохиолч, нэг л болж өгөхгүй байгаа нөхөр гардаг. Тэр нэг өдөр осолд ороод сэрсэн чинь өөрөөс нь өөр хүмүүс Beatles-г мэдэхгүй байгааг олж мэддэг. Нэг талаас predictable/урьдчилан хэлэх боломжтой/ кино ч гэсэн, энэ киног үзэж байх үед гарч байгаа дуу нь үнэхээр сэтгэл хөдөлгөж дагаж дуулуулсан. Бас гол дүр нь сүүлдээ жоохон cheesey/ичмээр/ үгнүүдтэй ч гэсэндээ гоё энгийн хөнгөн инээдтэй кино. Яахав олон дахин үзээд байх биш ч гэсэн нэг удаа үзчихэд гэмгүй кино. 

4. The Holiday (2006)

(LookTV-Home-Холливууд-Драма

Бидний дуртай инээдмийн романтик кино. “Romantic comedy” киноноос юу хүсэж байна яг тэр мэдрэмжийг өгдөг кино гэж болно. Энэ киног яг шинэ жил дөхөхөөр бүр заавал тухалж урдаа амттан тавиад, зузаан хөнжилтэй буйдан дээрээ сууж байгаад үздэг. Тэр цаг ч тун дөхөж байна даа :) 

5. Modern family (2009-2020)

 

Энэ бол миний амьдралын хамгийн best цуврал. Гурван төрлийн өөр өөр гэр бүлийн тухай хөгжилтэй олон ангит цуврал кино. Нийт 11 season үргэлжилдэг. Киноны үйл явдлууд маш relatable/амьдралд ойр/ болохоор бүр цаанаасаа инээд хүргэдэг. Цувралын бүхий л дүрүүд бүгд маш дотно санагддаг болчихдог юм. Эхний хэдэн season дээр хүүхдүүд нь жаахан байгаа үеийн ангиуд бүр татаана. Хэдэн сарын өмнө “netflix”-ээс устгагдаад гунигтай байсан чинь LookTV-ээс олоод маш их баярласан шүү. Үзээгүй хүн байвал одоо эхлүүлээрэй гэж зөвлөе.

#Кино урлаг