Taylor Swift-ийн дуунд хайртай хүн бүрт зориулав


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-10-04

Нийтлэлийн өмнөх цувралаар бид дуучин, дуу зохиогч, жүжигчин IU-ийн тухайн болон түүний зарм дууны далд утгыг хүргэсэн бол энэ удаад дуучин, дуу зохиогч Taylor Swift-ийг онцолж байна.

  • Түүний жинхэнэ нэрийг Taylor Alison Swift гэдэг. 

  • Түүний эмээ нь мэргэжлийн дуурийн дуучин байсан ба 10 настайгаас нь эхлэн авьяасыг нь дэмжиж, урамшуулсаар иржээ. 
Taylor ба түүний эмээ Marjorie Finlay
  • Taylor 12 настайдаа 350 хуудас роман бичсэн ч одоог хүртэл түүнийгээ хэвлэлд өгөхгүй хадгалсаар иржээ.

Түүний зарим дууны далд утга:

Red

Дууны утга нь олон төрлийн өнгийг хольж, ашигласантай адил тогтворгүй сэтгэл хөдлөлийг илэрхийлэх болно. Түүнийхээр улаан өнгө эрч хүчийг бэлгэддэг ба өөрөөр тайлбарлавал сэтгэл дотроо шатаж буй тухай өгүүлэх болно. Бачуурч, тогтворгүй болсон сэтгэлийнх нь гол шалтгаан бол дуучин бүсгүй хуучин найз залуугаа мартаж чадахгүй байгаа бөгөөд түүнд хэзээ ч дурлахгүй нэгнийг хайрлаж байгаа аж. 

Blank Space

Хэвлэл мэдээлэл, интернэт орчин оддын хамгийн том дайсан, хамгийн хэцүү харилцаа байх. Дуучин бүсгүйн хайр дурлалыг хэвлэлийнхэн олон нийтэд хэт буруугаар хүргэж, шуугиулсан гэж боддог аж. Эхэндээ түүнд тэдний хийж буй зүйлс таагүй сэтгэгдэл төрүүлж байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам инээдтэй мэт санагдаж Blank Space дуугаа бичжээ.

Look What You Made Me Do

Энэхүү дууг Kanye West болон Katy Perry нартай холбоотой гэж үздэг бөгөөд дисс хэлбэрийн дуу ч байж магадгүй гэж таамагладаг. Түүнийг барууныхан гүтгэж, эелдэг занг нь өөрийнх нь эсрэг ашигласан тухай дурдах бөгөөд Katy Perry-тэй муу харилцаатай байсан талаараа ч өгүүлнэ. 

Bad Bloo

Тэрээр “Rolling Stone” сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагынхаа үеэр энэхүү дууг найзтайгаа үүсгэсэн муу харилцааны тухай хэмээн тайлбарлажээ. Олон хүмүүс тэр найзыг нь Katy Perry гэж таамагладаг бөгөөд аялан тоглолтыг нь хорлон сүйтгэх болсонтой холбоотой гэдэг. 

Love Story

Уг дууг поп од Joe Jonas болон тэдний хоорондын харилцаатай холбоотой гэж үздэг. Магад Joe Taylor-ын сэтгэл зүрхийг шархлуулсан гэж таамаглаж байна. 

Эх сурвалж: songmeaningsandfscts.com

#Оддын тухай