Хатан хаан амьдралынхаа туршид 30 гаруй корги нохойтой байжээ


Сондор | YOLO.MN
2022-09-19

Вестминстерт хатан хаан II Элизабетийн шарилд хүндэтгэл үзүүлэхээр хүлээж буй хүмүүсийн цуваанд хунтайж Уильям зочлон иржээ. Тэдэн дунд ахимаг насны нэгэн эмэгтэй талийгаач хатны ноход сайн байгаа эсэхийг сэтгэл зовнин асуухад ханхүү эмэгтэйн гарыг атган "Хатан хааны ноход бүгд сайн байгаа" хэмээн тайвшруулжээ.

Талийгаач хатны хоёр корги үүлдрийн нохой хунтайж Эндрюгийнх рүү нүүж байгаа аж. Хунтайж Уильям "Би тэднийг саяхан харахад надад үнэхээр гунигтай санагдсан. Тэднийг сайн харж хандах болно. Тэд хоёул их эелдэг нийтэч бөгөөд сайхан гэртэй, дутагдах зүйлгүй амьдарна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Хатан хаан нас барахаасаа өмнө дөрвөн нохойтой байжээ.  Тодруулбал, корги болон дащундын эрлийз нэг нохой, хоёр корги, нэг кокер спаниел юм.

Хатан хааны гурав дахь хүүхэд болох хунтайж Эндрюгийн ойрын эх сурвалж хэлэхдээ 11-ний өдөр хоёр корги нохойг Виндзор дахь гэр рүүгээ нүүлгэсэн гэжээ. Харин нөгөө хоёр нохойг хэрхэх талаар одоогоор мэдээлэл алга байна.

Хатан хаан хайртай нохойгоо дахин алдахыг хүсээгүй тул 2010-аад оноос эхлэн нохой нэмж авахаа больсон байна. Гэсэн ч тэрбээр олон жилийн туршид хэд хэдэн нохой бэлгэнд авсны дотор хүү Эндрюгээс ч авч байсан нь бий. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач хатныг нохойтой болоход Эндрюгийн хуучин эхнэр Сара Йоркийн гүнгийн авхай ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдэг.

Эндрю, Сара нар 1996 онд салсан ч хатан хаан Элизбет, Сара хоёр ойр дотно харилцаатай байж тэд хамт ноходтойгоо зугаалж, морь унадаг байжээ.

Хатан хаан амьдралынхаа туршид 30 гаруй корги ноход, хэд хэдэн лабрадор, кокер спаниель, эрлийз нохойгоо асарч халамжилдаг байсан. Мөн тэрбээр морь үржүүлж, уралдуулдаг, амьтанд хайртай нэгэн байв.

Эх сурвалж: Today

#Үүнийг мэдэх үү?