Леонардо Ди Каприо, Жижи Хадид нар болзож эхэлсэн үү?


Сондор | YOLO.MN
2022-09-14

“Леонардо Ди Каприо, Жижи Хадид нар бие биенээ илүү сайн таньж мэдэхийг хичээж байгаа” гэж тэдний ойрын эх сурвалж People сэтгүүлд хэлжээ.

47 настай Леонардо Ди Каприо дөрвөн жил үерхсэн найз охин Камила Морроноосоо саяхан салсан. Тэр салалтаасаа хойш удаан хугацаанд ганц бие явахгүй байж магадгүй нь. Учир нь тэрбээр алдарт модель, 27 настай Жижи Хадидтай уулзаж буй талаар тэдний ойрын эх сурвалж мэдээлжээ.

Оскарын шагналт жүжигчин эр, супер модель хоёр Нью-Йорк хотод зугаалж байсан тухай олон эх сурвалж People-д ярьжээ. Мөн тэд өнгөрөгч даваа гарагт хамт шоудсан байна. Ингэхдээ бие биеийнхээ мөрөн дээр гараа тавьж, ихэд дотно нэлээн удаан ярилцаж харагджээ.

Харин тэдний ойрын эх сурвалж "Тэд бие биеэ таньж байна. Хараахан болзож эхлээгүй" хэмээжээ. Өөр нэг эх сурвалж “Мэдээж Лео л Жижигийн араас гүйж байгаа" гэв. Хэрэв тэд болзож байгаа нь үнэн бол Лео 25-аас дээш насны эмэгтэйтэй, цаашлаад анх удаа ганц бие ээжтэй болзож буй тохиолдол болж байгаа аж.

Ди Каприо, загвар өмсөгч, жүжигчин Камила Морроне нар дөрвөн жил үргэлжилсэн харилцаагаа саяхан дуусгасан. Тэд анх 2018 оны эхээр Колорадо мужийн Аспен хотоор аялж харагдсан цагаас хойш болзжээ. Дараа жилүүдэд тэд Сент-Бартсын наран шарлагын газар, Парист хөлбөмбөгийн тэмцээнд оролцож, Калифорни, Малибу, Нью-Йорк хотод хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлж дэлхийн өнцөг булан бүрд романтик зугаалга хийж байв. Тэд 2020 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр хамгийн эхний эгнээнд хамтдаа сууж хос гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

Ди Каприо салснаасаа хойш ихэвчлэн Хадидын охинтойгоо амьдардаг Нью-Йорк хотод цагийг өнгөрөөх болжээ.

Харин Жижи Хадид охиныхоо аав, экс Зейн Маликтай хамт саяхан аавуудын өдрийг хамт өнгөрүүлж, баяраа тэмдэглэжээ. Жижи, Зейн хоёр 2020 оны есдүгээр сард анхны хүүхдээ өлгийдөн авсан ч Жижигийн ээж Ёланда Хадидтай Зейн муудалцсаны улмаас дараа жилийн аравдугаар сард хоёр тийш болсон билээ.

Эх сурвалж: People, dailymail.co.uk

#Оддын тухай