Олон улсын МАТЕМАТИК, БАЙГАЛИЙН УХААНЫ ОЛИМПИАДАД тэд амжилттай оролцжээ


Сондор | YOLO.MN
2016-11-24

2016 онд Индонези улсын Тангеранг хотноо болсон “Олон улсын бага дунд ангийн математик болон байгалийн ухааны (IMSO) 13 дугаар олимпиад”-д ерөнхий боловсролын Орчлон сургуулийн сурагчид оролцож математикийн төрлөөр 2 мөнгөн медаль, байгалийн ухааны төрлөөр 10 хүрэл медаль,  БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Олон улсын газар зүйн 13 дугаар олимпиад” -д ерөнхий боловсролын Шинэ эрин сургуулийн сурагч Э.Жагар оролцож мөнгөн медаль тус тус хүртсэн юм.

Монгол Улсынхаа нэрийг Дэлхийн тавцанд гаргасан эдгээр сурагчдад  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга  Б.Баярсайхан баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн эдгээр сурагчдыг бэлтгэн амжилтад хүргэсэн багш нарт баяр хүргэж талархал илэрхийлэв.

Медаль хүртсэн сурагчид:

Математик

    Нэргүй Энхмэнд                               Мөнгөн медаль
    Түмэнцогт Түмэн-Амгалан             Хүрэл медаль
    Ачит-Эрдэнэ Ананд                         Хүрэл медаль
    Мөнхбат Бүрэнжаргал                     Хүрэл медаль
    Амартүвшин Балжинлхам               Хүрэл медаль
    Боргил Анар                                    Хүрэл медаль

Байгалийн ухаан                

    Орхон Тэмүүжин                               Мөнгөн медаль
    Батчулуун Номин-Эрдэнэ                Хүрэл медаль
    Цэнгэл Тайхар                                  Хүрэл медаль
    Лхагвадорж Тэнүүн                          Хүрэл медаль
    Гантөмөр Ган-Оргил                        Хүрэл медаль
    Бахдал Тэнгис                                  Хүрэл медаль

Газарзүй

    Энхзаяа Жагар                                  Мөнгөн медаль

 

#olympiad #Orchlon #Lesson #Math