Үс сайхан бол зүс сайхан, хумс хөөрхөн бол хуруу хөөрхөн. Хуруу, хумсаа хөөрхөн болгож, шинэхэн моодоо шинэ он гарахаас өмнө туршиж үзээрэй гээд энэ жил ТРЕНД болж буй хумс будалтын 6 төрлийг танилцуулж байна.
1. Bieber хумс
Үзэсгэлэнт Hailey Bieber-ийн Met Gala дахь glazed donut хумс шуугиулсаар байна. Энгийн хэр нь гялтгар чамин, тансаг харагдах хумс шинэ урсгал мэт алдаршжээ.
2. Барби будалт
Бүсгүй хүн бүрийн дотор барби хүүхэлдэйнд дуртай бяцхан охин нуугдаж байдаг байх. Моодноос гардаггүй яагаан өнгө, барби бүрэн хэмжээний киноны сургаар барби яагаан будалт 2022 оны хумсны будалтын трендэд нэгдсэн байна.
3. Хумс хүртэл 3D
2022 оны хумсны бас нэгэн том чиг хандлага бол хумсаа 3D болгох. Цагираг, том ширхэгтэй чимэглэл, үнэт эдлэл зүүх, эсвэл өөрийн хүссэн биет стикерийг /наалт/ нааж болох юм. Одоо тэгээд моодоо л дагадаг байх даа.
4. Хүссэн өнгөө ашигла
Өөр өөр өнгийг зохицолдуулан будаж, хүссэн өнгөө туршиж үзээрэй.
5. “Color of the year”-Peri
Pantone 2022 “Color of the year” хэмээн энэ өнгийг онцолсоноор хувцас загвар, үснээс гадна хумсны чиг хандлага ч энэ өнгөөр амьсгалж байна.
6. Бүх хумс зурагтай
Стикер наалт, зураг, шигтгээ хумсны трендээс хэзээ ч гарахгүй бололтой дог шүү.
Эх сурвалж: Harper's bazaar
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх