Жүжигчин Брендан Фрейзер гол дүрд нь тоглосон “Халим” кино Венецийн кино наадамд анхны нээлтээ хийсэн ба кино дуусахад уран бүтээлчид болон үзэгчид түүнд баяр хүргэж, зургаан минутын турш алгаа ташин зогсжээ.
Энэ үед жүжигчин эр сэтгэл нь хөдөлж нулимс дуслуулан харагдсан юм. Залуудаа Холливудын кино ертөнцөд сайхан дүр төрхөөрөө хоногшиж үлдсэн түүнийг шинэ уран бүтээлээрээ эргэн ирсэнд хүмүүс хүндэтгэл үзүүлсэн нь энэ аж.
Зургаан минут үргэлжилсэн алга ташилтын үеэр Фрейзер уйлсан нь түүнийг энэ жилийн Оскарын шилдэг эрэгтэй жүжигчний номинацид нэр дэвших таамаг төрүүлээд буй.
Зөвхөн Брендан ч биш тэнд байсан хүмүүс ч сэтгэл нь хөдөлж түүнтэй адил нулимс дуслуулж байв. Киноны зүрх шимшрүүлсэн төгсгөлийн дараа ч олон үзэгч нулимсаа арчиж харагджээ.
"Халим" киноны гол дүрд Фрейзер 17 настай охинтойгоо харилцаагаа сэргээхээр тэмцэж буй илүүдэл жинтэй эрийн дүрд тоглосон юм. Түүний охинд "Stranger Things" киноны Макс охины гол дүрийг бүтээсэн залуу жүжигчин Сэди Синк тогложээ. “Халим” кино театруудад 12-р сарын 9-нөөс гарахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Today
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх