Өсвөрийн охид Азийн аваргад Хонконгийг 37-68 харьцаагаар хожлоо


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2022-09-05

18 хүртэлх насны эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг улсад өнөөдөр эхэлсэн. Тэмцээний "B" зэрэглэлд Монголын шигшээ баг анх удаа оролцож байгаа ба эхний тоглолтдоо хожлоо.

"B" зэрэглэлийн тэмцээнд найман баг хоёр хэсэгт хуваагдан оролцож байгаа ба Монголын шигшээ баг "B" хэсэгт Хонконг, Малайз, Йорданы шигшээ багуудтай таарсан.

Улмаар эхний тоглолтоо Хонконгийн шигшээ багтай хийж 37-68 харьцаагаар илүүрхэн хожлоо. Манай баг хэсгийн хоёр дахь тоглолтоо маргааш 18:15 цагаас Малайзын шигшээ багтай хийнэ.

#Мэдээ