Гавьяат жүжигчин Т.Ариунаа 2009 онд “Гайхамшигт үдэш” тоглолтоо толилуулснаас хойш тайзнаа үзэгч, фенүүддээ шинэ уран бүтээлээ тайлагнаагүй яваа юм. “Долоон жилийн дараа шинэ тоглолтын ажилдаа ороод байна” хэмээн “Channel 11" сувагт зочноор оролцохдоо ярьжээ.
Улс орон, анд нөхөрлөл, тусгаар тогтнолын сэдэвтэй шинэ тоглолтоо таван жилийн өмнө хийе гэж бодож байсан боловч цаг нь биш байсан тул хойшлуулжээ.
Гурван жилийн өмнө Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг дуу болгосон нь шинэ тоглолтонд дуулагдах аж. Рэппер Gee-тэй хамтарсан уран бүтээл хийж байгаагаа ч дуулгажээ. “Тоглолт бүрээ өөр өөр хийхийг хичээдэг” хэмээн өгүүлэх гавьяат маань “Өндөр чансаатай, рок попыг нэг алхмаар урагшлуулах тоглолт хийхээр зорьж байна” гэжээ.
Мөн тэрээр Болгарт дуулаачийн мэргэжил эзэмшсэн, Монголын мэргэжлийн цөөхөн дуучны нэг. Сүүлийн үед залуу үеийнхэндээ өөрийн мэдлэг, туршлагаа өвлүүлж үлдээх талаар ч бодох болсон байна. “Залуу дуучдын тоглолтыг үзээд голдог. Тэдэнд заах ёстой юм байна гэдгээ сайн ойлгох болсон” хэмээн “Макс” продакшны жүжигчин, хөтлөгч А.Гэрэлцэцэгтэй хийсэн ярилцлагадаа сэтгэлээ уудалжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх