Онгон хальсны талаар бид юу мэдэх ёстой вэ?


Сурталчилгаа | YOLO.MN
2022-08-25

Эмэгтэй хүн анх удаа бэлгийн харилцаанд ороход цус гарах ёстой гэсэн нийтлэг ойлголт байдаг. Гэвч энэ нь буруу гэдгийг мэдэх үү? Эмэгтэй хүн бүрийн онгон хальсны бүтэц өөр тул зарим тохиолдолд гардаггүй юм шүү.


 
Охидод эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой Wings Club нэвтрүүлэг сар бүр "Sofy Mongolia" пэйж хуудсаар дамжин та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн дугаараар “Онгон хальсны талаар бид юу мэдэх ёстой вэ?” гэсэн сэдвийн хүрээнд мэргэжлийн эмчтэй ярилцжээ. Мөн өсвөр насны охид өөрсдийн сонирхсон асуултын хариултуудыг авсан юм. Дугуй унах, ууланд авирах, гимнастикаар хичээллэх зэрэг хичээллэх явцдаа унах магадлалтай спортын төрлүүдээс шалтгаалж онгон хальс гэмтэх, урагдах тохиолдол бий. Тиймээс эмэгтэй хүн анх удаа бэлгийн харилцаанд орж байгаа бол заавал цус гарах ёстой гэсэн ойлголт нь ташаа юм.

Бэлгийн боловсрол, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаарх өөр олон сонирхолтой, чухал мэдээллийг мэргэжлийн эмчийн тайлбартайгаар энэ мэтчилэн авах боломжтой. Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь авахыг хүсвэл ЭНД дараарай.

#Охид