“Тэд надтай хэрэг болсон үедээ л найзалдаг”


ССҮТөв | YOLO.MN
2016-11-23

ҮЕРХЭЛ МИНИЙ БОДЛООР...” цахим судалгаандаа ЭНД дарж оролцоод НЭГЖЭЭ ХОЖООРОЙ wink

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Тэд надтай хэрэг болсон үедээ л найзалдаг

Яагаад хуучин найзууд маань надаас харьцаагаа тасалж шинэ найзуудтай болоход юу саад болоод байгаа юм бол...

Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг С..  гэдэг. 11-р ангийн сурагч юм аа. Сэтгэл зүйн зөвлөгөө авахаар YOLO.mn хамт олонд хандаж байна. Ойрын үед миний сэтгэлийг түгшээх болсон зүйл нь найз нөхдийн минь надад хандах хандлага болоод байна. Зөвхөн хэрэг гарсан үедээ л надтай харьцаж ашиглаж байгаа юм шиг санагдах болсон. Хэдийгээр найзууд бие биендээ тусалдаг ч хэрэг гарвал надаас л гуйж бусад үед нэг их тоож харьцдаггүй. Өдөр ирэх тусам найзууд маань цөөрч их ганцаардах болсон. Яагаад хуучин найзууд маань надаас харьцаагаа тасалж шинэ найзуудтай болоход юу саад болоод байгаа юм бол гэж би бодсон. Надад одоогоор 6,7 гаруй жил нөхөрлөсөн найз байдаг юм л даа. Гэвч надад сөргөөр нөлөөлж байгаа нь мэдэгдэх болсон. Харьцахаа болино гэхээр дараа нь миний талаар муу хэлж, нууцыг маань дэлгэх юм шиг санагддаг. Энэ харьцаанд л цэг тавьж чадахгүйгээсээ болж шинэ эерэг хүмүүсээр хүрээлүүлэх боломжгүй юм шиг санагдаад байна. Цаг заваа гаргаж уншсан танд баярлалаа.


ЗӨВЛӨГӨӨ: Хэрвээ найз чинь сөрөг зан байдал гаргаж байвал түүнд эвтэйхэн ойлгуулах нь зөв

Чи найздаа юу зориулсан болон эргээд танд найзуудын зүгээс юу зориулж чадсаныг сайтар бодоод үзээрэй. Ингэснээр хэн нь илүү найз байж чаддагийг мэдэхэд амар болно.

Энэ өдрийн мэндийг хүргэе. Юутай ч чи өөрийнхөө дотоод чадвартаа итгэх хэрэгтэй.  Найздаа тусалж болно, гэхдээ  чамаас юу хүсэж байна тэр болгоныг нь өгөх хэрэггүй. Өөрийнхөө үзэл бодолд үнэнч байж, бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. Хэрвээ найз чинь сөрөг зан байдал гаргаж байвал түүнд эвтэйхэн ойлгуулах нь зөв. Зөвхөн хэрэг гарсан үед найз гэдэг зүйл хажууд байдаг гэсэн үг биш юм. Чи найздаа юу зориулсан болон эргээд танд найзуудын зүгээс юу зориулж чадсаныг сайтар бодоод үзээрэй. Ингэснээр хэн нь илүү найз байж чаддагийг мэдэхэд амар болно. Шинэ хүмүүстэй найзалж нөхөрлөх нь хуучин найзуудыгаа хаяж байна гэсэн үг биш юм. Хэнтэй нөхөрлөж болохыг та өөрөө зөв сонгож чадна гэдэгт итгэлтэй байна. Танд амжилт хүсье


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Г.Биндэръяа

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Friends #Teenagers