Хүн худалдаалах гэмт хэрэг болон бэлгийн мөлжлөг нь дэлхий дахин даяаршсанаас хамааран ихээхэн гарч байгаа бөгөөд энэхүү гэмт хэргийн хохирогчид нь ихэвчлэн залуу охид эмэгтэйчүүд болсоор байна. Мөн сүүлийн жилүүдэд орчин үеийн залуус маань олон улсад суралцах, ажиллах нь ихэссэн. Тиймээс та бүхэнд энэ удаагийн зөвлөгөөгөөрөө хүн худалдаалах гэмт хэрэг, болон бэлгийн мөлжлөгийн талаар товч мэдээлэл болон энэхүү гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэж байна.
Хүний наймаанд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ ?
Хүний наймааны хохирогч болсоноо хэрхэн мэдэх вэ?
Хилээр гарч байгаа иргэдийн зайлшгүй анхаарах зүйлс
Бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон тохиолдолд яаралтай авах арга хэмжээ:
Энэхүү гэмт хэрэгтэй холбоотой зарим кейсүүд:
- Хохирогч М.Г:...Би 2011 оны өвөл тухайн үед 17 настай байхад хамтран амьдарч байсан найз залуутайгаа муудалцаад найзындаа түр очсон байсан. Тэр үед би 6-7 сартай жирэмсэн байсан. Миний байсан айлын өөдөөс харсан хашаанд З эгчийнх байдаг байсан. Нэг өдөр З эгч намайг дуудаад гэртээ оруулаад чи эгчтэйгээ хамт ажил хий, мөнгөө хувааж авч байя гэж хэлсэн. Бас амархан аргаар мөнгө олдог арга гэж хэлсэн. Би тэгье гэж зөвшөөрсөн. Гэхдээ би яг ямар ажил хийхийг мэдээгүй, мөнгө олох ажил гэхээр нь тэгье гэж зөвшөөрсөн. Тэгээд орой нь намайг дагуулаад С орсон. Тэгээд З эгч хүн олж ирээд намайг өгөөд буудал руу оруулсан. Мөнгийг нь З эгч авч үлдсэн. Гараад ирэхэд З эгч тосож аваад дахиад С дээр ирээд дахиад хүнд өгч явуулсан. Миний хувьд жирэмсэн, ажилгүй мөнгө хэрэгтэй байсан учраас би эсэргүүцээгүй, олсон мөнгөө 50:50 хувиар хувааж авна гэсэн болохоор би зөвшөөрөөд биеэ үнэлж эхэлсэн. Эхлээд З эгч “эгч нь өртэй байгаа, түр байж бай, чамд мөнгө өгнө” гэж хэлдэг байсан. Надад ганц ч төгрөг өгөхгүй байсан. Би З эгч дээр очсоноос хойш 3 сар болоод төрсөн. Эх нялхсаас гараад З эгчийнд очсон. Төрөөд 8 хонож байтал З эгч намайг дагуулаад С дээр гарсан. Би гарахгүй гэхэд хоол хүнсгүй яах гээд байгаа юм гээд загнаж байгаад дагуулаад гарсан. С дээр гарчихаад эргээд ирэхэд манай хүүхэд байхгүй байсан. Хүүхдээ асуухад хүүхдийг чинь өдрийн 20,000 төгрөгөөр харуулж байгаа гэсэн. Тэгээд миний хүүхдийг авчирч өгөхгүй, өгнө гээд хойшлуулаад байсан. Ингэсээр байгаад 3 сарын дараа намайг гуйгаад байсан чинь З эгч миний хүүхдийг авчирч өгсөн. Хаана ямар газар байлгаж байсныг мэдэхгүй. Тэгээд би биеэ үнэлэхгүй явлаа гэхээр миний хүүхдийг өөр тийшээ аваад явчихдаг байсан. Тэгээд би хүүхдээ олж авахын тулд Згаас холдож чаддаггүй байсан. Би цагдаад мэдэгдэнэ гэхээр нь тэр “Би зөндөө цагдаа мэднэ, танилын хүрээ ихтэй, чамайг хаанаас ч гэсэн олоод авна, чамтай хамт шоронд орно” гэж айлгадаг байсан.
- Хохирогч А.О: Надад Улаанбаатар хотод ах, дүү, хамаатан садан байхгүй. Улаанбаатар хотод ажил хийхээр шийдэж, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр орж ирсэн. Найз Н гэх охиныд очиж нэг хоноод маргааш нь хорооллын эцэст “Соёмбо” нэртэй бааранд орсон. Тэнд Г болон түүний найзууд болох хамт явсан хоёр охин, хоёр залуутай танилцаад хамт ууж идсэн. Тухайн үед би ганцаараа шоудаад явж байсан. Бид нар шоудаж байгаад Г-гийн хөлсөлдөг байранд очсон. Тэр байранд очиход хоёр охин байж байсан. Би нэрийг нь санахгүй байна, нэг нь жирэмсэн нь Г-ийн эхнэр гэж байсан. Нөгөөдөх нь Г-ийн эхнэрийн найз гэж байсан. Г гэртээ ирснийхээ дараа надаас “юу хийх гэж хот руу орж ирсэн юм бэ” гэж асуусан. Би бааранд байхдаа Г-д хөдөөнийх гэдгээ хэлсэн. Би Г-д хандаж “би ажил хийж мөнгө олох гэж хотод ирсэн, манай дүүгийн хичээл сургууль орох гэж байгаа болохоор мөнгө олох хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгтэл Г“өдөрт ахиухан мөнгө олдог ажил байна, чи хийх үү” гэж надаас асуухаар нь би “хийе” гэж хэлсэн. Тэгэхдээ би ямар ажил гэдгийг нь мэдээгүй...Тэр өдрөө Г-ийн гэрт нь хоночихоод маргааш орой нь Г“ажилдаа гаръя” гэж хэлээд намайг С руу дагуулж ирсэн. Би Г-г намайг дагуулаад явж байхад нь биеэ үнэлэх гэж байна гэж мэдээгүй. Тэгээд С дээр байж байтал Г нэг залуу дагуулж ирээд “чи одоо энэ залуутай хамт яв” гэхээр нь би “яах гэж байгаа юм бэ” гэхэд “чи энэ залуутай хамт яваад зочид буудал руу ор, бид нар араас чинь очоод чамайг авна, иймээ тиймээ асуудал байхгүй” гэж хэлсэн. Би Г-ийн үгэнд итгээд үл таних залууг дагаж явахад Сгийн ар талын нэг жижигхэн зочид буудал руу орсон. Энэ үед Гараас машинтай дагаад явж байсан. Үл таних залуу цагаар зочид буудал аваад надтай унтах гэж оролдохоор нь би Г-г ороод ирэх байх гэж бодоод би унтахгүй гээд байж байтал нөгөө залуу миний хувцсыг тайлах гэж оролдохоор нь би зугтаагаад гараад явтал Гзочид буудлын үүдэнд байж байсан. Г-г чи “араас орж ирээд авна гэсэн яасан бэ” гэхэд тэрээр “чи унтчихсан уу” гэхэд нь би гайхаад “юу яриад байгаа юм бэ, үгүй” гэж хэлтэл Гминий нүүрэн тус газарт алгадаад “ чи буцаж ороод унт ***** минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаж ороод нөгөө залуутай нь нэг удаа хурьцал үйлдсэн. Тэгээд зочид буудлаас гарч ирэхэд Гнамайг машиндаа суулгаад буцаад С дээр аваачсан. Тэр өдрөө дахин 3 хүнтэй цагаар унтаж, дараа нь 1 хүнтэй хоногоор явж биеэ үнэлсэн.
- Хохирогч Т.Б: Би Солонгос улс руу аялалын визээр явж тэндээ хууль бусаар ажил хийж байгаад тариалангын ажил хийж эхэлсэн. Захирал маань өндөр цалин амласан бөгөөд байрлаж ажиллах байр бэлдэж өгнө гэсэн. Тэгээд надаас гадаад пасспортыг маань аваад намайг тариалангын талбайдаа ажиллуулж эхэлсэн. Эхний 3 сар цалинг маань өгөөд би ч сэтгэл хангалуун байсан. Тэгээд визний хугацаа дууссан ч үргэлжлүүлж ажиллаж байсан. Визний хугацаа дууссанаас хойш захирал маань их дээрэлхүү харьцаж эхэлсэн бөгөөд цалингаа оройтуулж өгч сүүлдээ цалинг маань өгөхгүй сар болсон. Тэгээд ажлаасаа гархаар болтол гадаад пасспортыг маань өгөхгүй байсан бас гадаадын харьяат руу залгаж барьж өгнө шүү чи шийтгүүлэхгүй өнгөрнө гэж байхгүй гэж сүрдүүлж цалинг чинь удахгүй мөнгө орж ирэхээр өгнө надаа ажил гэж хэлсэн тэгээл үргэлжлүүлэн 3 сар цалингүй ажилласны эцэст өөрийгөө хохирогч болсонооо ойлгож цагдаад мэдэгдсэн.
Энэхүү нийтлэлийн төгсөлд та бүхэнд хүн худалдаалах гэм хэрэгтэй холбоотой хуулийн зүйл, заалтуудыг хүргэж байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйл. Хүн худалдаалах
1. Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг:
2.1. хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;
2.2. хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж;
2.3. Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг:
3.1. байнга тогтвортой;
3.2. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар:
- Хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.
- Энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход хохирогч өөрийг нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хохироож байгааг өөрөө зөвшөөрсөн эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйл.Бэлгийн мөлжлөг
1.Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж; эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор:
2.1.арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг албадан оруулж;
2.2.урьд энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн;
2.3.хохирогчид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж;
2.4.хохирогчийг жирэмсэн болгож;
2.5.хоёр, түүнээс олон хүний эсрэг;
2.6.байнга тогтвортой үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийн улмаас:
3.1.ураг зулбасан;
3.2.арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.Энэ гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор:
4.1.бага насны хүүхдийг албадан оруулж;
4.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: -Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.
Ашигласан материал:
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх