Дуу хөгжмийн бидний тархинд үзүүлэх 5 нөлөө


Д.Даваажав | YOLO.MN
2023-05-05

Хөгжим маш хүчтэй. Бидний үйлдэл, мэдрэмж, сэтгэхүйг өөрчилж чаддаг. Хөгжим ой тогтоолт, суралцах чадварыг дээд зэргээр нэмэгдүүлдэг болохыг тархи, зан үйл, хөгжмийн хүрээлэнгийн судлаачид тогтоожээ. Ингээд дуу хөгжмийн эерэг 5 нөлөөг танилцуулж байна.

1. Сэтгэл санааг дээшлүүлж урам зориг өгнө

Хэрэв танд таагүй үйл явдал тохиолдож, тавгүй өдөр өнгөрч байгаа бол аль болох дуугаа чангалаад урам зориг, эрч хүчээр дүүрэн дуу сонсоорой. Хөгжмийн цоглог ая, дууны үг таныг сэргээх болно.

Өглөөг нэг л залхуутайгаар угтаж байна уу? Хурдан хэмнэлээр дүүрэн дуу сонсоорой. Тархи биеийг чинь удирдаж урам зоригтой болгоно.

2. Стресс багасгана

Намуухан, зөөлөн дууг сонгоорой.

3. Анхаарал төвлөрөлт сайжруулна

Сурах, ажиллах, гэрээ цэвэрлэх үед бид дуу сонсвол анхаарал илүү сайн төвлөрдөг гэнэ.

Бидний бэлтгэсэн анхаарлаа төвлөрүүлэхэд чинь туслах playlist-ийг ЭНД дарж уншаарай.

4. Тайвшрахад тусална

Хүндхэн урт өдрийн дараа удаан гэгчээр амьсгалаад тайван амрахыг хүн бүр хүсдэг шүү дээ. Дасгал хийнгээ хөгжим сонсож тайвшраарай.

Бидний бэлтгэсэн дасгалын үеэр хэмнэлээ алдахгүй байхад чинь туслах playlist-ийг ЭНД дарж уншаарай.

5. Сэтгэл түгшил, хямралыг багасгана.

Дуртай хөгжмөө сонсох нь сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутралыг эмчилж, бие бялдар, оюун санааг нөхөн сэргээдэг байна. 

Mindlab International-ийн доктор David Lewis-Hodgson сонгодог, орчин үеийн классик хөгжим сэтгэл түгшилтийг 65 хүртэлх хувиар бууруулдаг гэдгийгсудалгаагаар нотолжээ.

Эх сурвалж: openminds

#Дуу хөгжим