Crush-аа хэрхэн өөртөө дурлуулах тухай мэргэжилтнүүдийн өгч буй 10 зөвлөгөө


Б.Дариа | YOLO.MN
2022-08-24

Хайрлах сайхан, хэн нэгэнд хайрлагдаж буйгаа мэдрэх бүр ч илүү сайхан...Хэдийгээр бид хэнд дурлахаа хянаж, сонгож төдийлөн чаддаггүй ч хэн нэгний хайрыг хүлээж авч, түүнийг бий болгож, дэмжиж чадна.

Crush-ынхаа анхаарлыг татаж, түүнийг өөртөө дурлуулах хэцүү гэж бодож байна уу? Тэгвэл хэн гэдгээ харуулж, түүний сэтгэлийг өөрийн болгох доорх 10 аргыг сэтгэл судлаачид зөвлөж байна.  

1. “Eye contact” үүсгэх

Нүд бол харилцаан дахь биеийн хэлэмжийн маш чухал хэрэгсэл юм. Түүн рүү харж буйгаа илэрхийлж мэдэгдэхэд л болно. Чадвал харц мөргөлдөх хэрэгтэй. Ширтэж болохгүй шүү. Харцаараа харилцаа үүсгэх нь дурлах магадлалыг нэмэгдүүлдэг ба сэтгэл судлаач Arthur Aron “Дурлахад хамгийн чухал хоёр хүчин зүйл бол харцаараа харилцах, сонирхол татах юм. Хэрэв та дурлаж байсан бол нүдээр харилцаа үүсгэх нь ямар чухал гэдгийг мэдэх байх” гэжээ.

2. Нэрийг нь хэлээрэй.

Бид хэн нэгэнтэй ярилцаж буй үед нэрээ сонсох нь үнэхээр ид шидийн гэмээр нөлөөтэй гэдгийг мэдэх үү? Хэрэв чи түүний нэрийг ярилцах үедээ, эсвэл тусламж хүсэхдээ хэлвэл түүний эго-г нэмэгдүүлээд зогсохгүй түүнд та хоёрыг дотно мэт мэдрүүлэх болно.

3. Хийж буй үйлдлийг нь дуурай.

Түүнийг инээж байвал инээ, үсээ оролдож байвал үсээ оролд. Харц тулгарч хийж буй үйлдлийг нь давт. Үүнийг шинжлэх ухаанд “Хамелеоны нөлөө” гэж нэрлэдэг ба өөртэй нь ижилхэн үйлдэл хийж буй нэгний талаар хүн өөрийн эрхгүй эерэг сэтгэгдэлтэй болдог байна. 

4. Түүнд санамсаргүйгээр хүр.

Судалгаанаас хэн нэгний анхаарлыг татахыг хүсвэл тэдэнд санамсаргүйгээр хүрэх нь амжилттай болгодог байна. Тиймээс түүнтэй ярьж инээх үедээ мөрийг нь зөөлөн алгадаж, биенд нь бага зэрэг хүрч болох юм. Гэхдээ хэтрүүлвэл түүнд хачин санагдах болно шүү.

5. Эмзэг байхаас бүү ай.

Сэтгэл зүйч Brene Brown эмзэг байдал, сул тал бол харилцааг маш ойр дотно болгох хүчин зүйл гэж тайлбарлажээ. Хүмүүсийн дунд эмзэг байх хэцүү байж болох ч crush-даа өөрийн алдаа дутагдлыг харуулж, түүнд нээлттэй байх нь түүнийг чиний ертөнцөд татан оруулж, чамайг өөрөөрөө буйг мэдэх таатай байдлыг мэдрүүлдэг гэнэ.

6. Хамтын үнэт зүйлсийг онцлон тэмдэглэ.

Theodore Newcomb хэмээх сэтгэл судлаач бид өөртэйгөө төстэй хүмүүст илүү татагдах хандлагатай байдаг хэмээн нэгэн судалгаандаа тайлбарлажээ. Үүнийг ижил төстэй байдлын сэтгэл татах нөлөө гэж нэрлэдэг бөгөөд судалгаагаараа батласан байна. Иймд хэрэв та хоёрт ижил төрлийн кино үзэх, дуу сонсох сонирхол байвал түүн дээр тоглолт хийж болох юм.

7. Инээмсэглэл.

Хүмүүс таны хэлсэн бүх үгийг санахгүй ч таны тэдэнд ямар сэтгэгдэл, мэдрэмж төрүүлж буйг бүрэн санаж байдаг. Тиймээс хэрэв дээрх аргууд бүтэхгүй, боломжгүй мэт санагдвал зүгээр л инээмсэглэж, халуун дотно байхыг хичээгээрэй.

8. Тэдэнд нууцаа хэл.

Судалгаанд оролцогчдыг хоёр бүлэгт хуваав. Нэг хэсэг нь энгийн яриа өрнүүлж, нөгөө хэсэг нь илүү хувийн шинжтэй асуулт асуужээ. Ингээд үр дүнд нь хувийн асуултуудаар харилцаж байсан хэсэг  нь илүү дотно болсон байна. Учир нь тэд өөрсдийнхөө тухай нарийн ширийн зүйлийг бусдад ярьж өгснөөр холбоо тогтоожээ.

9. Хошин шогийн мэдрэмжтэй байх.

Мэдрэмжтэй байдал бол биднийг харилцаанд аврах гол зэвсэг. Ялангуяа түүнийг хөнгөн joke /хошигнол/ хийх үед ойлгож инээх хэрэгтэй. Хэрэв чамд тийм мэдрэмж байхгүй бол суралцаж болох юм.

10. Өөрийнхөө тухай ярихыг нь сонс.

Түүнд хайрлагдахыг, түүнийг хайрлахыг хүсэж байвал өөрийнхөө тухай ярихыг нь шимтэн сонсоорой. Хүмүүс өөрийнхөө тухай ярих дуртай байдаг ба үүнийг судалгаагаар ч нотолжээ. Түүнээс өөрийнх нь тухай асуулт асуу. Та сонирхлыг нь гарцаагүй татах болно.

Эх сурвалж: awarenessact

#Сэтгэл зүй