Эксээ зүүдлэх 9 шалтгаан


Б.Дариа | YOLO.MN
2022-08-10

Хосын харилцаа, хайр сэтгэл төгсөх үед бидэнд маш хэцүү байдаг. Хайртай нэгнээ орхихыг хүсээгүй ч түүнээс өөр сонголтгүй гэдгийг мэдэхэд сэтгэл зүрх эмтрэх шиг болдог шүү дээ. Гэсэн ч нэг хаалга хаагдахад дахин нэг хаалга нээгдэх л болно гэсэн итгэлээр түүнээс салж одно.

Гэтэл аль хэдийн дууссан харилцаа хэр нь эксээ /хуучин найз залуу,охин/ санагалзах бүр зүүдлэх үе бидэнд бишгүй. Тэгвэл түүнийг мартаж чадахгүй, бүр зүүдэнд хүртэл ирэх хэд хэдэн шалтгаан бий гэдгийг мэдэх үү? 

Энэ удаагийн нийтлэлээр таны эксээ зүүдлэх 9 шалтгааныг хүргэж байна. Энэхүү жагсаалт нөхцөл байдлаас тань шалтгаалан өөр өөр байж болох ч уншихдаа өөрийн зөн совинд итгээрэй.  

1. Аз жаргалтай мөчөө үгүйлсэн юм болов уу?

Хэдийгээр учирсан хайр дурлал тань маш хэцүү байсан ч түүнтэй байсан бүх л цаг мөч бүхэлдээ тийм муу байгаагүй байх. Заримдаа гуниг, зовлонтой ч заримдаа үнэхээр сайхан байсан. Тийм үү? Тиймээс таны оюун ухаан эдгээр аз жаргалын хэсгүүдийг экстэй чинь холбож, үгүйлсэн мэдрэмжийг зүүдэнд дахин гарч ирэхэд хүргэдэг байна.

2. Дуусгахыг хүссэн байх.

Хэрвээ та хоёрын харилцаа гэнэт дууссан бол танд дуусгаагүй ажил мэт санагдсан байж болох юм. Бидний оюун ухаан дутмаг зүйлд дургүй байдаг учраас зүүдэндээ харилцаагаа дуусгахыг эсвэл дахин сэргээхийг хүссэн байж болно. 

3. Нөхөрлөлөө санасан ч юм билүү?

Экс тань гайхалтай найз залуу эсвэл найз охин биш байсан ч магадгүй тэд маш сайн найз байсан байх. Харамсалтай нь ихэнх тохиолдолд найз нөхдийн харилцаатай үлдэж чадахгүй ч та үүнийг хүсч болно.

4. Тэр таныг ч бас бодож байна. 

Зарим тохиолдолд бид бие биетэйгээ сүнслэг холбоотой байдаг гэнэ. Тиймээс экс тань таны тухай бодож байгаа учраас зүүдлэх магадлалтай гэж үзэж болох ба энэ нь хэвийн үзэгдэл юм.

5. PTSD өвчний тухай мэдэх үү?

Хэрэв таны экс танд сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэл үйлддэг байсан бол та сэтгэлийн асар их шархтай үлдсэн байж болно. Харамсалтай нь энэ нь эргээд тэр хүний тухай дурсамжийг сэдрээж, хар дарсан зүүд зүүдлэхэд хүргэдэг.

6. Түүнд уурласан хэвээр л байна уу?

Хэрэв хайр сэтгэлээ бүрэн дуусгах эсэхээ шийдэж амжаагүй бол түүний тухай зүүдэлж болно. Шийдэгдээгүй хайр эсвэл учир нь олдоогүй харилцаа зэрэг зүүдлэх ердийн шалтгаан боловч түүнд уурлаж, бухимдах сэтгэл хөдлөл нь таны зүүдэнд гарч ирэхэд хүргэдэг.

7. Тэр танд аюулгүй байдлыг мэдрүүлсэн.

Та амьдралдаа сэтгэл хангалуун бус, өөртөө итгэлгүй байх үед экс тань таны амьдралыг тогтвортой байлгаж, аюулгүйгээр мэдрүүлсэн бол түүний тухай зүүдлэж магадгүй юм. Хэдийгээр энэ бүхэн таныг төөрөгдүүлж, түүнийг санаж байгаа юм шиг, эсвэл түүнд та хэрэгтэй байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж болох ч ийм төрлийн зүүд тэдний жинхэнэ оршихуйгаас илүү мэдрэмж төрүүлдэг гэдгийг санаарай.

8. Ганцаардаж байна уу?

Ганцаардлын үед оюун ухаан бидний хамгийн муу дайсан юм. Учир нь ганцаардал бидний санаж болохгүй хүмүүс эсвэл өнгөрсөн цаг хугацаанд хамт байсан хүмүүсийг санахад хүргэдэг. Гэхдээ тийм үед тэр яагаад таны экс болсныг санах хэрэгтэй юм шиг...

9. Түүнтэй байх ёстой мэт санагдсан.

Хэрэв экс тань хамт байх үеийнхтэй чинь ижил төстэй зовлонг туулж байгаа бол түүнийг зүүдлэх боломжтой. Жишээлбэл та түүнтэй хамт байхдаа ойр дотны хүнээ алдсан, харин одоо тэр өөр нэгнээ алдсан гэж бодъё. Энэ нь таныг тэдэнтэй хамт байх ёстой гэж бодуулах ба энэ бодол тань түүнийг зүүдэнд ирэхэд, эргэлзэхэд хүргэдэг. 

Зүүд бүхэн учиртай гэдэг. Зөн совинтой ч гэдэг. Гэхдээ өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээхийг хичээгээрэй. 

Эх сурвалж: awarenessact

#Сэтгэл зүй