Тэр чамд үнэхээр тохирохгүйг мэдэх 8 шинж


Б.Дариа | YOLO.MN
2022-08-09

Жинхэнэ хайрыг олохын тулд олон олон бүтэлгүй хайр дурлалтай учрах хэрэгтэй болдог. Хэдийгээр энэ нь хатуу хэр нь үнэн байж болох ч тэр чамд үнэхээр тохирох хүн биш гэдгийг эртхэн мэдэж чаддаг байвал хялбар биш гэж үү?

Магадгүй хоёр хүний харилцааны хамгийн хэцүү хэсэг нь нэгнийхээ тааламжгүй, тохирохгүй зан чанарыг таних байх. Учир нь бид дурлал хайрын эхэн үед “хайрандаа сохорч”,  түүний муу шинж чанарыг ч сайхнаар хүлээж авах хандлагатай болдог гэнэ. Бас бид ялагдлаа хүлээн зөвшөөрч, бууж өгөн салж хагацах тийм ч амар байхгүй шүү дээ. Гэсэн хэдий ч энэ бүхэн тохирохгүй хүнтэйгээ хамт байж, дараа нь түүнээс ч илүү гомдсоноос хамаагүй дээр шийдвэр юм. 

Ингээд энэ удаа харилцдаг нэгэн чинь чамд тохирохгүй гэдгийг эртхэн мэдэж болох найман шинжийг хуваалцаж байна. 

1. Та хоёр өөр төлөвлөгөөтэй.

Ирээдүйд та хоёрын нэг нь карьертаа анхаарлаа хандуулахыг хүсч байхад нөгөө нь аялахыг хүсч магадгүй юм. Эцсийн эцэст хүний шийдвэрийг хүсэл л гаргадаг шүү дээ. Та хоёр ирээдүйнхээ тухай ярих болгонд санал нийлэхгүй байх болно. Гэхдээ шийдэхэд тун төвөгтэй сэдэв. Учир нь нэг нь хүсэл зорилгоосоо няцах хэрэгтэй болно гэсэн үг шүү дээ.

2. Хүүхдүүдийн тухай өөр үзэл бодолтой.

Бүх хүн өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг хэдий ч таны эсрэг байр суурьтай байж болохгүй зүйл бол хүүхэдтэй болохыг хүсч байгаа эсэх асуудал юм. Бас хэзээ гэдэг нь чухал шүү. Зайлшгүй ярилцах ёстой гэдгийг санаарай.

3. Хүчирхийлэл!

Энэ нь сэтгэл санаа, бие махбодь аль нь ч байсан хамаагүй. Хүчирхийлэл бол хэзээ ч тэвчиж болшгүй зүйл. Та хоёр хэчнээн сайхан нэгэндээ тохирдог байлаа ч, эсвэл түүнийг үнэхээр сайхан сэтгэлтэй, гайхалтай нэгэн гэж бодсон ч тэр таныг хүчирхийлсэн л бол сайхан бүхэн хэзээ ч удаан үргэлжлэхгүй.

4. Үргэлж маргалддаг.

Хэрэв та хоёрын харилцан яриа бүр хэрүүл маргаанаар төгсчихдөг бол хоорондоо гүн гүнзгий ялгаатай байна гэсэн үг. Эхэндээ их том асуудал биш мэт санагдаж болох ч эцэст нь таны толгойны өвчин болно шүү. 

5. Түүний дэргэд өөрийнхөөрөө байж чаддаггүй.

Хэн нэгэнтэй хамт байхын тулд өөрийгөө өөрчилнө гэдэг маш муу санаа юм. Хэрэв тэгэх шаардлагатай болсон бол та хоёрын харилцаанд жинхэнэ хайр сэтгэлийн холбоо байхгүй. Чи насан туршдаа түүний хажууд өөр хүн болж жүжиглэх хэрэг гарна, аль эсвэл бүх зүйл хяналтаас гараагүй байгаа дээр салж болно шүү дээ.

6. Өөрийгөө хүчлэх хэрэг гардаг.

Ямар нэг зүйл буруу байгаа мэт санагдаж буй мэдрэмжийг сонс. Энэ хүн биш гэж дотор хүн чинь хэлвэл заавал түүнтэй хамт байх ёсгүй шүү. Өөрийгөө хүчлэх хэрэггүй. 

7. Ойр дотнынхон тань харилцаанд чинь дургүй.

Буруу харилцаагаа бид хүлээн зөвшөөрөх дургүй байдаг тухай дээр дурдсан шүү дээ. Тэгвэл бидний ялагдаж чадахгүй байгаа асуудлыг ойр дотнынхон хэлж өгөх болно. Тэд түүнд дурласан нүдийг чинь нээж өгнө гэдэгт итгээрэй. Цааргалалгүй сонсоорой. 

8. Токсик харилцаа!

Хосын харилцааны бас нэгэн чухал зүйл бол өөрийгөө жаргалтай байлгах юм шүү дээ. Бид ихэвчлэн түүнийгээ жаргалтай байлгах ёстой гэж эндүүрдэг. Гэхдээ үнэн хэрэгтээ чи түүнээс сайхан бүхнийг мэдэрч жаргалтай байхын тулд хамт байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй. Харин эсрэгээрээ тэр чамайг зовоож, чиний сэтгэцийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж буй бол зовон барин хамт байх хэрэг байгаа гэж үү? 

Эдгээр шинж тэмдгээс илэрвэл хэзээ ч хамаагүй түүнд “Баяртай” гэж хэлэхэд бэлэн байгаарай. Дараа нь харамсахгүйн тулд хэцүү санагдсан ч зөв шийдвэр гаргаж сурах хэрэгтэй юм шүү.

Эх сурвалж: awarenessact 

#Сэтгэл зүй