Өөрт тохирох СУРАЛЦАХ АРГА БАРИЛАА хэрхэн олох вэ?


Суралцах явцаа илүү үр дүнтэй, амжилттай болгохын тулд бид юунаас эхлэх хэрэгтэй вэ?

Телевиз, сонин сэтгүүл, интернэтээр амжилттай яваа эрхмүүдийн ярилцлагыг уншиж суухад тэд бүгд л өөрсдийн суралцах аргын тухай олонтаа дурьдсан байдаг. Гэхдээ тэдгээр хүмүүсийн аливаа зүйлийг суралцсан арга хоорондоо ялгаатай байдаг. Харин хичнээн амжилтанд хүрсэн хүмүүсийн аргаар хийчээлээ хийсэн ч ахиц гарахгүй бүтэлгүйтсэн үеүд бидэнд нэгээс ч олон бий. Энэ бол хүн бүр өөр, бас суралцах явц нь ч гэсэн ялгаатай гэдгийн баталгаа юм.

Хүүхэд бүр өөрийнхөө суралцах аргыг мэдээд авчихбал муу сурдаг хүүхэд манай дэлхий дээр нэг ч байхгүй болно гэдэгт итгэдэг учраас та бүгдийг энэхүү нийтлэлийг шимтэн уншаасай хэмээн хүсч байна.
 



ХАРАХ АРГААР СУРАЛЦАГЧ
Энэ төрлийн суралцагчийн онцлог шинж нь бүх зүйлийг харааныхаа тусламжтайгаар ойлгож авдаг. Зурагт үзүүлэн, зурган мэдээ мэдээллийг ойлгох явц нь хурдан бөгөөд мартах үйл явц  нь ч удаан байдаг байна.   

Суралцах арга:
Энэ төрлийн хүмүүс
•    Газрын зураг, диаграмм, график, хүснэгт ашиглах
•    "Power point presentation" болон видео үзэх
•    Flashcard буюу хийх
•    Уншиж буй материалаа өнгө өнгийн пламастераар тодруулах, доогуур нь зурах




УНШИХ, БИЧИХ АРГААР СУРАЛЦАГЧ
Аливаа зүйлийг уншиж, бичиж суралцах нь тэдэнд тааламжтайгаас гадна илүү амар хялбар санагддаг байна. Бодлоо цэгцлэхийн тулд жагсаалт гаргадаг, хялбар ойлгохын тулд хэвлэмэл ном, сонин уншдаг, багшийн ярьж буй зүйлийг бичиж тэмдэглэн уншдаг байна.

Мөн тэд номонд дурлагчид байх нь бий. Өөрөөр хэлбэл уншиж мэдээллээ авч тогтоох нь тэдэнд илүү амар байдаг. Гэрийнхээ энд тэнд шинэ үгс, хийх зүйлсээ цаасан дээр бичин наасан байх нь элбэг. Тэд цаг ямагт тэмдэглэл хийдэг. Бүр байнга авч явдаг өврийн дэвтэртэй ч байх нь бий.

Суралцах арга:
Энэ төрлийн хүмүүс
•    Тэмдэглэл хөтлөх
•    Жагсаалт гаргах
•    Диаграмм болон хүснэгтэн мэдээллийг амаар дүгнэхэд тохиромжтойгоор хураангуйлж бичих
•    Унших материалан дээрээ тулгуурлан асуулт зохиож хариулах



СОНСОХ АРГААР СУРАЛЦАГЧ
Үр бүтээлтэй суралцахдаа сонсох чадвараа илүү сайн ашигладаг. Аливаа зүйлийг чангаар дахин дахин давтах, тайлбарлаж байж суралцдаг байна. Ном уншихдаа ч өөрт сонсогдох хэмжээний чангаар унших дуртай.

Суралцах арга:
Энэ төрлийн хүмүүс
•    Лекцийн дууг хурааж (record) аваад дараа нь сонсох
•    Даалгаварт өгсөн материалыг чангаар унших
•    Өөрийн тэмдэглэлээ чангаар уншиж буй дуугаа хурааж  (record) өөрөө сонсох
•    Ойлголтуудыг өөрийн үгээр тайлбарлах



ҮЙЛ ХӨДЛӨЛӨӨР СУРАЛЦАГЧ
Бэрхшээл, алдаанаасаа суралцагчид. Аливаа асуудлын шийдлийг олохдоо таатай байдаг, өөрийн биеэр туршиж үзэхийг илүүд үздэг, сонсож, харж, бичиж, уншиж суралцах сайн байдаг хүмүүс энэ төрлийн суралцагч юм.

Суралцах арга:
Энэ төрлийн хүмүүс
•    Flashcard хийх
•    Бусадтай хамтарч ажиллах, санаагаа хуваалцах
•    Тэмдэглэл хөтлөж байхдаа холбогдох жишээг авах
•    Суралцаж байхдаа мэдрэгдсэн эсвэл таамаглаж буй зүйлээ сараачих

Дээрх дөрвөн аргын аль нь чамайг илэрхийлж, илүү ойр мэт санагдаж байна тэр нь чамд яг тохирох нь гэж ойлгож болох нь. Эсвэл өөрт тохирсон арга барилаа хараахан олоогүй байгаа бол дээрх аргуудаас нэг бүрчлэн туршиж үзэн өөрт таалагдсанаа хэвшил болгож хичээлдээ улам сайжирч болох юм байна шүү. 

 

#Lesson #Хичээл #Mission #Зорилго