Ойд өндрөөс унаж гэмтсэн эзэндээ аврах баг дагуулан ирсэн нохой


Сондор | YOLO.MN
2022-07-25

Бордер колли үүлдрийн нохой Калифорнийн Тахо ойд өндрөөс унан бэртсэн эзэндээ тусламжийн аврах багийг дагуулан иржээ.

53 настай эр долоодугаар сарын 12-нд өндрөөс унаж, ташаа, хавирга нь хугарч босож явах боломжгүй болжээ.

Тэрбээр гар утсаараа орон нутгийн эрх баригчид руу залгаж чадсан бөгөөд Невада мужийн цагдаагийн 25 алба хаагчтай багийнхан түүнийг хайхаар явжээ.

Аврагчид түүний дууг сонсож байсан ч чухам хаанаас гараад байгааг олж чадахгүй байв.  Мөн бэртсэн эрийн ​​гар утас руу залгаж, түүний байршлыг тогтоохоор оролдсон ч сүлжээний доголдлоос боломжгүй байжээ. Энэ үед нохой ойн дундаас гарч ирэн аврах багийг 200 метрээс холгүй зайд байгаа эзэн рүүгээ дагуулан очсон байна. Эзнийг нь нисдэг тэргээр авч явж, эмнэлэгт хүргэжээ.

Эх сурвалж: Today

#Мэдээ