Бид энэ удаагийнхаа нийтлэлээр Англи хэлний үндсэн дөрвөн чадварын нэг болох сонсох чадвараа сайжруулахад тань туслах гар утасны апп-уудыг танилцуулж байна.
British Council-аас санал болгож буй энэхүү апп нь таны сонсох чадварыг сайжруулахад туслах олон төрлийн сэдэвтэй харилцан яриануудаас бүрдсэн бөгөөд өдөр болгон өөр өөр сэдвийн дагуу олон хүмүүсийн харилцан яриаг нэмж танд маш том оюуны хөрөнгө оруулалт болно. Сонсож байх явцдаа бяцхан тест бөглөж өөрийгөө сорих боломжтой ба олон төрөлх Англи хэлтэй хүмүүсийн дуудлага, ярианы өнгө зэргийг сонсож чадвараа улам ахиулаарай.
Энэхүү апп нь Англи хэл дээрх мэдээнүүдийг багцалж өгснөөрөө давуу талтай. Мэдээнүүдээ өдөр болгон шинэчилдэг учир хэрэгтэй мэдээллүүддээ олж авангаа Англи хэлний чадвараа давхар сайжруулаад байх боломжтой. Сонсох дасгал болгон текст хэлбэрээрээ давхар байх учир дуудлагыг нь мэдэхгүй үг гарч ирвэл сонсонгоо харчих боломжтой. Хэрвээ хүсвэл өөрийн таалагдсан дасгалуудыг утсан дээрээ татаж болдгоороо онцлогтой.
Өөрийн түвшиндээ таарсан маш олон харилцан яриануудыг сонсонгоо шалгалт өгч өөрийгөө сорин түвшинээ ахиулаад байх боломжтой. Мэдээж үгийн сан тань сайн байвал сонсох чадвар чинь төдий чинээгээр хурдтай сайжрих учир энэ апп таны үгийн санд зориулж flashcard-уудыг өөртөө багтааж өгснөөрөө онцлогтой. Таалагдаж байвал энэхүү апп-ийг хэрэглээд үзээрэй гэж зөвлөх байна.
Сонирхолтой, танин мэдэхүйн бичлэг үзэн сонсох чадвараа сайжруулахыг хүсвэл British Council-аас санал болгосон энэхүү апп-ийг хэрэглээд үзээрэй. Бичлэг болгон нь текст хэлбэрээр байх ба нэр томьёонуудын тайлбар, толь, танин мэдэхүйн асуултууд мөн бичлэгээ удаашруулж болох сонголт гээд олон хэрэгтэй зүйлсийг дотроо багтаасан нь бусад апп-уудаас ялгарах том онцлог юм. Сонсох төрлийн апп-ууд дундаа маш нэр хүндтэй сайн нь тул хэрэглээд үзэхэд илүүдэхгүй.
Мөн л олон төрлийн сонсох дасгалуудаас бүрдсэн энэхүү тухайн бичлэгэн дээрх түлхүүр үгсийг үгсийг тайлбарласан vocabulary цэстэйгээрээ бусдаасаа ялгаатай.
Дээрх санал болгосон аппликэйшнуудыг хэрэглэж үзээд өөрт таалагдсан болон тохирсныг өдөр тутамдаа ашиглаж Англи хэлнийхээ сонсох чадвараа улам сайжруулахыг хүсье
Эх сурвалж: www.goodyouths.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх