“Forbes Korea” сэтгүүл өнгөрсөн онд YouTube дээр хамгийн өндөр орлого олсон Өмнөд Солонгосын хамтлаг, дуучдыг нэрлэсэн билээ. Өөрөөр хэлбэл тухайн хамтлагийн албан ёсны YouTube суваг дээр байршсан клип, нэвтрүүлэг, влог зэрэг нь тэдэнд 2021 онд хэр их ашиг өгсөн тухай тооцоолон гаргасан юм.
15. NCT
Суваг нээсэн огноо: 2016 оны тавдугаар сарын 14
Subscribers-ийн тоо: 4.24 сая
Нийт үзэлт: 200 сая гаруй
Орлого: 364 сая вон орчим
“Neo Culture Technlogy” үгийн товчлол болсон NCT хамтлагийг 2016 онд SM энтэртайнментаас танилцуулсан бөгөөд одоогоор хэд хэдэн нэрийн доор үйл ажиллагаа явуулж буй 23 гишүүнийг танилцуулаад байгаа юм. Тухайлбал, NCT U, NCT 127, NCT Dream, WayV гэсэн салбар хамтлагууд уран бүтээлээ гаргаж байна.
NCT хамтлагийн YouTube сувгаар зочлох бол ЭНД дараарай.
14. AKMU
Суваг нээсэн огноо: 2014 оны тавдугаар сарын 13
Subscribers-ийн тоо: 2.55 сая
Нийт үзэлт: 600 сая гаруй
Орлого: 374 сая вон орчим
Ах дүү Lee Chan Hyuk, Lee Su Hyun нар нь 2014 онд YG энтэртайнментаас төрөн гарсан дуучид ба “K-Pop Star 2” тэмцээний ялагчид гэдгээрээ алдартай. Энэ оны нэгдүгээр сард энтэртайнменттайгаа таван жилээр гэрээгээ сунгасан Akdong Musician хамтлаг нь өнгөрсөн долдугаар сард дуучин IU-тай хамтран уран бүтээл гаргасан билээ.
AKMU хамтлагийн YouTube сувгаар зочлох бол ЭНД дараарай.
13. CHANNEL NCT DAILY
Суваг нээсэн огноо: 2018 оны аравдугаар сарын 15
Subscribers-ийн тоо: 4.22 сая
Нийт үзэлт: 700 сая гаруй
Орлого: 501 сая вон орчим
Энэхүү сувагт NCT нэрийн дор харьяалагддаг бүх салбар хамтлагийн бичлэгүүд ордог бөгөөд тэр дундаа сонирхолтой богино нэвтрүүлэг, влогууд бий.
Channel NCT Daily YouTube сувгаар зочлох бол ЭНД дараарай.
12. LOONATHEWORLD
Суваг нээсэн огноо: 2016 оны наймдугаар сарын 31
Subscribers-ийн тоо: 1.68 сая
Нийт үзэлт: 500 сая гаруй
Орлого: 782 сая вон орчим
Blockberry Creative студиэс 2018 онд 12 гишүүний бүрэлдэхүүнтэй уг хамтлагийг танилцуулсан юм. Мөн тэд энэ сарын 15-нд Япон Улсын дуу хөгжмийн салбарт дэбютээ хийх гэж байна.
Loonattheworld хамтлагийн YouTube сувгаар зочлох бол ЭНД дараарай.
11. RED VELVET
Суваг нээсэн огноо: 2014 оны долдугаар сарын 23
Subscribers-ийн тоо: 4.43 сая
Нийт үзэлт: 600 сая гаруй
Орлого: 782 сая вон орчим
2014 онд дэбют хийсэн Red Velvet хамтлаг нь SM энтэртайнментийн гурав дахь охидын хамтлаг юм. Тэд наймдугаар сарын 16-нд “Queendom” нэртэй дуугаараа эргэн ирэлт хийсэн ба хамтлагийн гишүүд болох Irene, Seulgi нар энэ оны дөрөвдүгээр сард “Monster” дуугаар бие даан дэбют хийсэн.
Red Velvet хамтлагийн YouTube сувгаар зочлох бол ЭНД дараарай.
10. TOMORROW x TOGETHER OFFICIAL
Суваг нээсэн огноо: 2018 оны арванхоёрдугаар сарын 21
Subscribers-ийн тоо: 7.6 сая
Нийт үзэлт: 400 сая гаруй
Орлого: 1.14 тэрбум вон орчим
BTS-ийн дүү хамтлаг хэмээн нэрлэгддэг TXT хамтлаг нь 2019 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Тэдний дэбют дуу болох “Crown” нь тухайн үед 14.5 сая үзэлтээр 24 цагийн дотор хамгийн их үзэлт авсан дууны рекордыг эвдэж чаджээ. Мөн 24 цагт 2.3 сая Like авч шинэ амжилт тогтоож чадсан.
Tomorrow x Together Official YouTube сувгаар зочлох бол ЭНД дараарай.
9. AESPA
Суваг нээсэн огноо: 2020 оны зургадугаар сарын 26
Subscribers-ийн тоо: 2.36 сая
Нийт үзэлт: 200 сая гаруй
Орлого: 1.44 тэрбум вон орчим
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-нд SM энтэртайнментаас дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй охидын хамтлагийг танилцуулсан. Тэд энэ онд “Givenchy” брэндийн албан ёсны төлөөлөгчид болсон ба энэ нь к-поп хамтлагуудаас тус брэндийг төлөөлж буй анхны тохиолдол юм.
AESPA хамтлагийн YouTube сувгаар зочлох бол ЭНД дараарай.
8. IU OFFICIAL
Суваг нээсэн огноо: 2017 оны хоёрдугаар сарын 13
Subscribers-ийн тоо: 6.72 сая
Нийт үзэлт: 900 сая гаруй
Орлого: 1.56 тэрбум вон орчим
К-попын хамгийн чадварлаг эмэгтэй уран бүтээлчдийн нэгт зүй ёсоор бичигддэг дуучин IU нь 2008 онд дэбют хийжээ. Өдгөө 28 настай уран бүтээлч нь өнгөрсөн гуравдугаар сард бие даасан тав дахь цомог “Lilac”-ыг гаргасан юм. Тэрээр мөн чадварлаг жүжигчин бөгөөд одоогоор “Dream” нэртэй бүрэн хэмжээний кинонд жүжигчин Park Seo Joon-тэй хамтран тоглож байна.
IU-гийн YouTube сувгаар зочлох бол ЭНД дараарай.
7. EXO
Суваг нээсэн огноо: 2006 оны арванхоёрдугаар сарын 11
Subscribers-ийн тоо: 8.32 сая
Нийт үзэлт: 400 сая гаруй
Орлого: 1.69 тэрбум вон орчим
2012 онд 12 гишүүний бүрэлдэхүүнтэй дэбютээ хийж байсан EXO хамтлаг нь одоогоор 9 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэд өнгөрсөн зургадугаар сард “Don’t Fight the Feeling” дуугаараа эргэн ирэлт хийсэн бол долдугаар сард хамтлагийн гишүүн D.O. нь бие даасан анхны цомгоо гаргасан.
EXO хамтлагийн YouTube сувгаар зочлох бол ЭНД дараарай.
6. MAMAMOO
Суваг нээсэн огноо: 2014 оны тавдугаар сарын 30
Subscribers-ийн тоо: 6 сая
Нийт үзэлт: 1 тэрбум гаруй
Орлого: 1.69 тэрбум вон орчим
2014 онд дэбютээ хийж байсан тус хамтлаг нь Монгол-Солонгосын найрамдалт харилцааны 25 жилийн ойгоор 2015 онд манай улсад ирж үзүүлбэрээ үзүүлж байсан гэдгээрээ онцлогтой. Мөн хамтлагийн ахлагч Solar нь өөрийн гэсэн YouTube сувагтай төдийгүй 3.3 сая subscribers-тай аж.
MAMAMOO хамтлагийн YouTube сувгаар зочлох бол ЭНД дараарай.
5. BAMBAM
Суваг нээсэн огноо: 2021 оны хоёрдугаар сарын 26
Subscribers-ийн тоо: 1 сая
Нийт үзэлт: 76 сая гаруй
Орлого: 1.69 тэрбум вон орчим
2014 онд байгуулагдаж байсан GOT7 хамтлагийн гишүүн асан BamBam нь 2020 онд JYP энтэртайнментийг орхин Abyss компанид харьяалагдах болсон юм. Тэрээр бие даасан уран бүтээлээ энэ оны зургадугаар сараас эхлэн гаргасан. Тэр Blackpink хамтлагийн Lisa-тай багын найзууд гэдгээрээ алдартай.
BamBam-ийн YouTube сувгаар зочлох бол ЭНД дараарай.
4. SEVENTEEN
Суваг нээсэн огноо: 2012 оны арваннэгдүгээр сарын 16
Subscribers-ийн тоо: 6.86 сая
Нийт үзэлт: 2 тэрбум гаруй
Орлого: 1.92 тэрбум вон орчим
2015 онд 13 гишүүнтэйгээр дэбютээ хийж байсан уг хамтлагийг Seventeen гэж нэрлэсний учир нь “13+3+1” буюу 13 гишүүн нь гурав хуваагдаж, өөр өнгө төрхийг харуулснаар нэг хамтлаг болно гэсэн утгатай. Тэд 2016 онд анхны ялалтаа авч, алдар нэрд гарч эхэлсэн ба энэ оны долдугаар сард энтэртайнменттайгаа гэрээгээ сунгасан юм.
Seventeen хамтлагийн YouTube сувгаар зочлох бол ЭНД дараарай.
3. NCT DREAM
Суваг нээсэн огноо: 2017 оны зургадугаар сарын 7
Subscribers-ийн тоо: 3.96 сая
Нийт үзэлт: 400 сая гаруй
Орлого: 2.10 тэрбум вон орчим
NCT хамтлагийн салбар хамтлаг болсон NCT Dream нь бусдаасаа өнгө төрхийн хувьд ялгардаг төдийгүй насаар бага гишүүд зонхилдог гэдгээрээ онцлогтой. Тэд хамтлаг байгуулагдсаны таван жилийн ойгоороо шүтэн бишрэгчидтэйгээ цахим уулзалт хийсэн билээ.
NCT Dream хамтлагийн YouTube сувгаар зочлох бол ЭНД дараарай.
2. BLACKPINK
Суваг нээсэн огноо: 2016 оны зургадугаар сарын 29
Subscribers-ийн тоо: 64.7 сая
Нийт үзэлт: 19 тэрбум гаруй
Орлого: 13.5 тэрбум вон орчим
2016 онд анхны уран бүтээлээ гаргасан цагаасаа эхлэн амжилттай яваа Blackpink нь хамгийн их subscribers-тай YouTube сувгуудын 14 дүгээрт жагсдаг. Мөн тэдний гаргасан дөрвөн дуу нь нэг тэрбум үзэлт давсан ба хамтлагийн гишүүн Lisa нь энэ сарын 10-нд бие даасан уран бүтээлээ гаргах гэж байна.
BLACKPINK хамтлагийн YouTube сувгаар зочлох бол ЭНД дараарай.
1. BANGTAN TV
Суваг нээсэн огноо: 2012 оны арванхоёрдугаар сарын 17
Subscribers-ийн тоо: 57.3 сая
Нийт үзэлт: 12 тэрбум гаруй
Орлого: 19.1 тэрбум вон орчим
YouTube дэх subscribers-ийн тоогоороо BTS хамтлаг дэлхийд 18 дугаарт ордгийн зэрэгцээ тэд Геннисийн 23 амжилтыг эзэмшдэг. 2013 онд байгуулагдаж, өөрсдийн ур чадвар, хөдөлмөрөөр өнөөгийн өндөрлөгт хүрсэн тэдний хувьд энэ оны долдугаар сард “Permission to dance” нэртэй шинэ дуугаа гаргасан юм.
BTS хамтлагийн YouTube сувгаар зочлох бол ЭНД дараарай.
Эх сурвалж: Koreaboo, Wikipedia, YouTube
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх