Арван минутад 63 хотдог идэж 15 дахь удаагаа ялагч болжээ


Сондор | YOLO.MN
2022-07-05

38 настай “Эрүү” хочит Жои Чэстнат хотдог идэх тэмцээнд 10 минутын дотор 63 хотдог идэж, өмнөх 14 удаагийн ялалтаа бататган тэмцээний ялагч болжээ. 

Жил бүр уламжлал болгон зохиогддог тэмцээн тусгаар тогтнолын өдрөөр Нью-Йоркийн Бруклин дахь Кони аралд болдог юм. Ковид-19 тахлын улмаас сүүлийн хоёр тэмцээнийг өөр газруудад зохион байгуулж байв. Тэрбээр 15 дараалсан ялалтаа байгуулаад “Энд эргэн ирэх сайхан байна. Би ажилтаа 15 дахь удаагаа бататгалаа" гэж ESPN-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүний хөлийн шөрмөс тасарсан тул тэмцээнд таягтай ирсэн байна.

Харин 36 настай Мики Судо эмэгтэйчүүдийн хэсгийн тэмцээнд түрүүлжээ. Тэрбээр 10 минут 40 хотдог идэж найм дахь ялалтаа авлаа.

Тэмцээний дундуур олны анхаарлыг татсан нэгэн үйл явдал болсон нь амьтны эрхийн төлөө тэмцэгч, нүүрээ халхалсан эсэргүүцэгч гартаа бичиг барин тайзан дээр гарч ирэн саад болсонд Жои түлхэн холдуулжээ.  Тухайн агшныг ESPN-ээр дамжуулаагүй ч бичлэг олон нийтийн сүлжээгээр шуугиан тарив.

Амьтны эрхийн төлөө тэмцэгчдийн нэгдсэн сүлжээ болох Direct Action Everywhere-ээс өгсөн мэдээллийн дагуу жагсагчид хотдог үйлдвэрлэх арга, үхэр, гахай нядлахыг эсэргүүцэж байгаа аж.

Жил бүрийн хотдог тэмцээнд зориулж Nathan's Famous, Inc компани үхрийн махтай 100 мянган хотдог Нью-Йорк хотын Хүнсний банкинд хандивладаг. 2013 онд Nathan's компанийн гүйцэтгэх захирал Уэйн Норбиц мэдэгдэлдээ "Натанс жил бүр уламжлал ёсоороо долдугаар сарын 4-нд хандивын үйл ажиллагаагаа зохион байгуулж үүргээ гүйцэтгэж байгаадаа баяртай байна. Бид нийт нэг сая хотдог хандивлах өдрийг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.

Эх сурвалж: Today

#Мэдээ