АНУ-ын хөл бөмбөгийн шигшээ багт анх удаа хөгжлийн бэрхшээлтэй тамирчин багтлаа


Э.Ганбаяр | YOLO.MN
2022-07-04

Carson Pickett өнгөрсөн мягмар гарагт АНУ-ын эмэгтэй шигшээ багт багтсан хөгжлийн бэрхшээлтэй анхны тамирчин боллоо. 

Pickett зүүн гаргүй, шуугүй төржээ. Гэсэн ч тэр Emily Fox-ийг орлон 2022 онд 441 минутыг багтаа өнгөрөөснөөрөө хоёрдугаарт бичигдэж байгаа бөгөөд Колумбын эсрэг хийсэн тоглолтонд талбай дээр 90 минут буюу бүтэн үе тоглосон байна. АНУ, Колумбын шигшээ багтай хийсэн нөхөрсөг тоглолтдоо 2:0-ийн харьцаатайгаар хожив.

АНУ-ын эмэгтэй шигшээ багт анхны тоглолтоо хийсэн McCall Zerboni 30 насандаа буюу 2019 онд талбайд гарсан бол түүнээс хойших нь 28 настайдаа анхны тоглолтоо хийсэн Carson Pickett болж байгаа юм. 

“Carson өнгөрсөн долоо хоногт бэлтгэлээ маш сайн хийсэн. Бас бид цаг төлөвлөлт дээр Emily Fox-ийн оронд Carson-ийг оруулбал зөв солилцоо байж болох юм гэж бодож байлаа. Бүхэл тоглолтын турш түүнийг сайн гүйцэтгэлтэй тоглосонд баяртай байна” хэмээн АНУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Vlatko Andonovski ESPN-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Pickett Хойд Каролиногийн Үндэсний Эмэгтэйчүүдийн лигийн мэргэжлийн тамирчин бөгөөд АНУ-ын 17 болон 23-аас доош насны шигшээ багт тоглодог байсан аж.

2019 онд Orlando Pride багт тоглож байх үедээ өөртэйгөө ижил хөгжлийн бэрхшээлтэй бяцхан хөгжөөн дэмжигчтэйгээ гараа цохилцож буй зураг нь маш олон хүний анхаарлыг татсан байна.

“Аав, ээж хоёр минь 2 гартай. Харамсалтай нь тэд надад яаж гутлаа үдэхийг зааж өгөх боломжгүй байсан” хэмээн тэрээр CBS sports-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

“Дахин санахад сэтгэл шимширмээр санагдаж байна. Охин чинь гутлаа үдэхийг оролдсон ч чадахгүй байгааг дэргэдээс нь харах маш хэцүү байж таараа шүү дээ. Тэр үед үнэхээр уйлмаар байж билээ. Би энэ бүхэнтэй эвлэрч чадахгүй хэвээр л байсан. Гэвч ээж, аав маань намайг дэмжсээр, надад урам өгсөөр байлаа. Гутлаа үдэх надад боломгүй зүйл мэт санагддаг байсан ч би үүнийг давж гарч чадсан”

Эх сурвалж: washingtonpost

#Мэдээ