- Аюулгүй, Аз жаргалтай цуврал контент -
Зуны дэлгэр цаг ирэхэд, төв орон нутгийн чиглэлд амралт, аялал зугаалгаар явах хүний тоо өсдөг. Үүнтэй холбоотойгоор 6, 8, 10 дугаар саруудад хүний амь нас хохирсон осол гэмтлийн тоо ч дагаад нэмэгддэг байна.
Иймд жолооч та бүхэн холын замд гарахаасаа өмнө өөрийн болон гэр бүл, зорчигчдын аюулгүй байдлыг бодож машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалган болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
Жолооч нар холын замд гарахдаа юунд анхаардаг вэ?
Жолоочид: Жолооч хүний хамгийн эхний бодох зүйл нь аюулгүй байдал. Тиймээс машины гэрэл дохио, тоормосны систем бүрэн найдвартай байх ёстой. Оношилгоондоо орж, холын замд гарч байгаа тул нэмэлт дугуй авч явах шаардлагатай.
Хүмүүс анхан шатны тусламжийн хайрцгаа ихэвчлэн тээшиндээ далд хийчихдэг тохиолдол бий. Тиймээс анхны тусламжийн хайрцгаа хэрэгтэй зүйлсээрээ дүүргэж ойрхон авч явахыг хичээх хэрэгтэй. Мөн хамт зорчиж яваа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг бодож хурдаа тохируулан, суудлын бүсээ зүүхийг байнга зөвлөдөг.
- Тээврийн цагдаагийн албатай хамтран бүтээв -
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх