Dota 2-ын хамгийн том лиг "Dota Pro Circuit"-ын Зүүн өмнөд Азийн бүсийн хоёрдугаар зиндаанд тоглож буй Монголын "Lilgun" баг улирлын тав дахь тоглолтоо дээд зиндаанаас унаж ирсэн Филиппиний "Neon Esports" багтай хийлээ.
Lilgun баг өрсөлдөгчөө хоёр тоглолтод хожсон бөгөөд эхний тоглолт 30 минут, хоёр дахь тоглолт 37 минут үргэлжилжээ.
Team Lilgun улирал эхэлснээс хойш ийнхүү тав тоглохдоо бүгдэд нь хожсон бөгөөд одоогоор лигээ тэргүүлж байна. Долоодугаар сарын 14 хүртэл үргэлжлэх лигийн хамгийн өндөр оноотой хоёр баг 16-17 мянган ам.долларын (50-53 сая төгрөг) шагнал авч ирэх улиралд нэгдүгээр лигт тоглох эрхтэй болно.
423 (Б.Алтангинж), Sanctity (О.Сүхбат), eleven (Б.Мөнх-Эрдэнэ), khishka (Б.Хишигбат), Ace12 (Н.Батбаясгалан) нарын бүрэлдэхүүнтэй Team Lilgun зургаа дахь тоглолтоо лигийн хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж буй Индонезийн "Army Geniuses" багтай долоодугаар сарын 6-д хийнэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх