“Instagram” хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэрэглэгчдийг насанд хүрсэн эсэхийг хянана


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2022-06-27

“Instagram” хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэрэглэгчдийг 18-аас дээш насных эсэхийг нь тогтоох арга замыг туршиж байна.

Энэ нь бага насны хүүхдүүд аппликейшнийг хэрэглэх, өсвөр насныхан хориотой контент үзэхээс сэргийлэх зорилготой аж. “Instagram”-ийг эзэмшигч “Meta” компани шинэ хэрэглэгчдийг 13-аас дээш насных эсэхийг нь тогтоохын тулд төрсөн он, сарын мэдээлэл авдаг.

Энэ мэдээллийг өөрчлөхийг хүссэн тохиолдолд бичиг баримтаар баталгаажуулах шаардлага тавьж байгаа аж. Мөн “Мета” 13-18 насныханд зориулсан аюулгүй байдлын тохиргоо нэмжээ.

Б.Есүйхулан

#Мэдээ