Эмэгтэйчүүдэд: Яагаад шүүрэл ялгардаг вэ?


Сурталчилгаа | YOLO.MN
2022-06-24

Үтрээнээс шүүрэл ялгарах нь хэвийн үзэгдэл юм.  Энэ нь  зарим эмэгтэйчүүдэд байгалиасаа их ялгардаг онцлогтой байдаг. Үтрээнээс ялгарч буй шүүрлийн өнгө, бүтэц нь олон шалтгааны улмаас өөр өөр байдаг.  Үтрээнээс ногоон өнгийн ялгадас гарах нь ихэвчлэн үтрээний халдвартай байгааг илтгэдэг.

Ногоон өнгөтэй шүүрэл ялгарах нийтлэг 3 шалтгаан байдаг.

1.Үтрээний трихомонас

 Бусад шинж тэмдэг:

  • Үтрээнээс үнэр гарах
  • Үтрээ загатнах
  • Үтрээнээс их хэмжээний ялгадас гарах

2.Мөөгөнцрийн халдвар

Бусад шинж тэмдэг

  • Бяслаг шиг ялгадас гарах
  • Үтрээ загатнах
  • Гадны бэлэг эрхтэн хавдах
  • Шээх үед халуу дүүгэх, өвдөх

3.Аарцгийн эрхтнүүдийн үрэвсэлт өвчин

Бусад  шинж тэмдэг

  • Халуурах
  •  Хэвлий  хэсгээр өвдөх
  •  Дотор муухайрах, бөөлжих
  •  Аарцгаар өвдөх ялангуяа бэлгийн харьцааны үед

Иймд үтрээнээс ногоон өнгийн ялгадас гарах, бусад шинж тэмдэг илэрч байвал та эмчид хандан, үзлэг шинжилгээнд хамрагдаарай. Үтрээнээс ногоон өнгийн ялгадас гарч буй тохиолдолд агаар сайн нэвтрүүлдэг, харшил өгөхгүй, өөрийн биед тохирох өдөр тутмын хэрэглэлийг хэвшиж заншаарай.

.

#Мэдээ