Женнифер Энистон "Найзууд" олон ангит киноны төгсгөлийн дараа сэтгэлзүй нь ямар байсан талаар Эллен Деженерс асуухад "Би гэр бүлээ цуцлуулж, эмчилгээ хийлгэсэн" гэжээ.
19 жилийн өмнө "The Ellen DeGeneres" шоуны анхны зочноор оролцож байсан Энистон мөн л хамгийн сүүлийн дугаарт оролцсон юм.
Өдгөө 53 настай Энистоноос арван жил үргэлжилсэн "Найзууд" цувралыг 2004 онд дуусгасан гунигтай үеэ хэрхэн даван туулсан тухай Эллен асуухад таван жил хамт байсан анхны нөхөр Брэд Питтээс салж сэтгэлзүйн эмчилгээнд явсан тухайгаа дурдаж, хошигножээ. Мөн тэрбээр “Би дараа нь "The Break-Up" нэртэй кинонд тоглосон. Зүгээр л бүгдийг дуусгаж, шинээр эхлэх шиг болсон” гэжээ.
Түүний сүүлийн шоунд хамгийн анхны зочин болон уригдаж байсан Женнифер Энистон оролцсон нь энэ аж. Жүжигчин бүсгүй түүний шоунд нийт 20 удаа уригдан оролцож байжээ.
Ингэснээр шоу 19 улирлын дараа хаалтаа хийсэн юм.
Баяртай, Эллен!
Эх сурвалж: Today
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх